Улстөр нийгэм
Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 800 гаруй мянган иргэнийг хамруулна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2020-04-09/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийтдээ 800 гаруй мянган иргэнийг хамруулж, энэхүү арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа юм. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.
Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тусгасан. Энэ нь үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд уг мөнгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэх боломжтой юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Улстөр нийгэм
ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
-
Цаг үе2022/12/22
ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
-
Цаг үе2022/06/30
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт...
-
Цаг үе2022/09/30
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа
-
Шударга мэдээ2021/10/13
Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхий...
Сэтгэгдэл