Шударга мэдээ
УБТЗ ХНН бүх өртөө хоорондын замыг ариутгаж эхэллээ

УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өнөөдрөөс /2020.04.01/ Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэллээ. Уг ажилд ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгах юм.
Гэрэл зургийг Б.Дэлгэрхишиг
Шударга мэдээ
Нийслэлээс хөдөө, орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зогсоолоо
УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Шударга мэдээ
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд цахим орчинд гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо.
Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.
Шударга мэдээ
Цэргийн тангаргийг монгол бичгээр бичиж өрсөлдөв
Түүнчлэн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байнгын бие бүрэлдэхүүний дунд “Цэвэр монгол бичигтэн” уралдааныг зохион байгуулж явууллаа. Ингэхдээ Цэргийн тангаргийг монгол бичгээр хэрхэн цэвэр, уран бичих вэ гэдгээр өрсөлдсөн бөгөөд уралдаанд 30 гаруй офицер, ахлагч оролцож, бүтээлээ ирүүлсэн юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ахлах ахлагч Ч.Ганзам, дэд байрт дэд ахлагч У.Отгонзаяа, гутгаар байрт дэслэгч Ц.Ууганбаяр нар бусдыгаа манлайлан оролцлоо.
Ахлах дэслэгч Э.Ууган-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 110 дугаар анги)