Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Өмнөговь аймгийн онцгой комисст нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлав

Огноо:

,

Өмнөговь аймагт бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг компаниудын төлөөлөл “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” хамт олноос аймгийн Онцгой комисст нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлав. Тухайлбал коронавирусыг эрт илрүүлэхэд ашиглах тест, халуун цэгт ажиллаж байгаа төрийн албан хаагч, иргэдэд  шаардлагатай амны хаалт, иргэдийн халууныг үзэж хянах зайнаас халуун хэмжигч гэх мэт нийт 55.000.000 төгрөгийн өртөг бүхий зүйлсийг хандивласан байна.

Зөвхөн аймгийн төв гэлтгүй сумд, Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтод ажиллаж буй төрийн албан хаагчдад хүртээж аль болох үр дүнтэй зарцуулахыг онцолж хэлсэн юм.

 Өмнөговь аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч А.Үүрийнтуяа

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Х.Баттулга: Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Отгонбаатар: Жагсаалыг Х.Баттулга засгаа самрах тоглоом болгож завааруулсан

Огноо:

,

Дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээжид хэтэрхий хүндэтгэлгүй харьцсанд бухимдсан иргэд тайван замаар жагсаал цуглаан эхлүүлсэн. Гэвч энэ жагсаалыг Еасгийн газрыг унагах, Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн акц болгон хувиргасанд иргэд бухимдалтай байна. Энэ талаар өчигдрийн жагсаалыг углааш, халаадтай эхлүүлсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн лайв хийлээ. Тэрээр “Өчигдөр өглөө би халаад, таавчигтай ганцаараагарч ирээд талбай дээр зогссон, лайв хийсэн. Яг над шиг бухимдаж байсан иргэд өөрсдийнхөө сэтгэлээр ирсэн. Ингээд үр дүнд хүрсэн.

Гэтэл энэ үүнийг АН-ынхан улс төр болгон ашиглаад эхэлсэн. Би одоо АН-ынхнаас гуйя. “Та нар үүнийг улс төр битгий болгоо. Үүнийг дараагийн заваан улс төрдөө битгий ашигла. Бид нар Улсын Онцгой комиссын дарга Янгүгийн Содбаатар гэдэг хүнийг л огцор гэр гэдэг шаардлага тавьсан. Огцорсон. Энэ үр дүнд хүрсний дараа АН-ынхан “Засаг огцруулья, Төр эргүүлье” болгоод завааруулсан. АН-ын та нар ийм зүйл хийхээ болио. Юманд эрүүлээр хандах хэрэгтэй. Би улс төрийн намын дарга. Гэхдээ энэ жагсаалыг хэн нэгэн улс төрийн ашиг болгож хэрхэвч болохгүй. Ахиад энэ ард түмэн итгэхээ байна. Энэ жагсаалыг ямар ч улс төрийн зорилгоор хэн ч хийгээгүй.

Гэтэл өчигдрийн жагсаал цуглааныг завааруулан Засгаа огцруулах төрөө самрах тоглоомыг манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн толгой хийж болохгүй. Ард түмнийхээ зөв явж байгаа сэтгэлийг ийм болгож, битгий оролцоочээ гэж чин сэтгэлээсээ гуйя” цахим орчинд мэдэгдээд байна.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

У.Хүрэлсүх улс төрд шинэ соёл тогтоолоо

Огноо:

,

Дөнгөж төрсөн эх, нярайд хүнлэг бус хандсанд бухимдсан иргэдийн жагсаалыг ашиглан Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан овжин улс төр хийлээ. Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан үе үеийн Ерөнхийлөгчийн түүхэнд Х.Баттулга гэдэг хүн шиг ард түмнээ эвдрэлцүүлсэн бохир улс төр хийж байгаагүй. Харин энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон хүний өш хонзонгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газраа огцруулахаас аргагүй байдалд хүргэж байна.

Цар тахлын энэ хүнд хэцүү үед улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээр өнөөдөр Засгийн газаргүй, УОК-ын удирдлагагүй, Эрүүл мэндийн салбартаа толгойгүй, Халдвартын эмнэлэг нь эзэнгүй байдалд орчихлоо. Эхчүүд, олон түмэн үүнийг хүсээгүй. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан. Энэ нь Монголын улс төрд хариуцлагын шинэ жишгийг тогтоож, ард түмэнд хүндэтгэлтэй хандлаа. Харин дараагийн Засгийн газрыг хэн тэргүүлэх, хэн хэн аль салбарыг удирдах, тэртусмаа цар тахлын онцгой үед шинээр байгуулагдаж байгаа гэх утгаараа УОК-ыг удирдах Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад МАН ч, ард түмэн ч онцгой анхаарал хандуулах нь тодорхой болоод байна.

Магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт цар тахалтай нүүр тулан ажиллаж байсан сайд нарыг улируулан ч томилох нөхцөл үүсч болзошгүй юм. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод огцорлоо. Одоо дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулж, онцгой байдлын үед ажиллах туршлагатай, ачаалал дааж ажиллаж чаддаг шинэ сайд нар хэн байхыг хүлээх л үлдлээ дээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох