Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаан болдог

Огноо:

,

Монгол Улсад насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэж байгаа нь халдварт бус өвчний эрсэл, ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаанаар нас барах эрсдэлд хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан.

НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40 хувиар, хоолны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заасан.

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос хойш “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэдэг. Монгол Улс “Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног” давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Энэ жил Дэлхийн бусад улс орны нэгэн адил давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоногийг “Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?” уриан дор, COVID -19 халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мэдээлэл, зөвлөмжийг нийгмийн цахим сүлжээгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх бас нэг чухал алхам бол давс багатай, шим тэжээлтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэж байх гэсэн зөвлөмжийг ирүүлээд байгаа юм.

Иймд та бүхэн өдөр тутамдаа хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх давсны хэмжээг тооцон, зохистой хэрэглээг төлөвшүүлэн (хүн хоногт 5 грамм хэрэглэх) өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох