Улстөр нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын улаан загалмайн нийгэмлэг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилтийг бууруулах агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, байгалийн гамшгийн аюулыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад орших юм.
Санамж бичгийн хүрээнд олон нийтэд экологийн боловсрол олгох, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд болон эмзэг бүлгийн иргэдийн оролцоог хангаж мод тарих, ногоон орчин бүрдүүлэх зан үйлийн өөрчлөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их сургуулийн зөвлөлийн дарга Qiu Yong-той уулзаж, Эрүүл мэндийн яам болон Цинхуа Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.
.jpg)
Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.
Тухайлбал, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Цаашид олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, салбарын хөгжилд ахиц гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.
Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна.
Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нийт 40 ширхэг тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Мөн машин механизмыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр хүлээн авсан тусгай зориулалтын техник хэрэгслүүдэд хайс, хашлага угаах төхөөрөмжтэй угаагч машин, авто помп болон бохир усны шугам угаалгын машин зэрэг шинэ техник хэрэгсэл нийлүүлсэн юм. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглана. Үлдэгдэл 31 ширхэг техник, хэрэгслийг тавдугаар сард багтаан нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлов.







-
Шударга мэдээ2019/09/02
Энэ хичээлийн жилд нийслэлд 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловс...
-
Улстөр нийгэм2021/03/11
Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа
-
Цаг үе2021/07/06
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд хүндэтгэл үзүүлэв
-
Цаг үе2022/05/20
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
