Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Шанхай хотод зөвхөн Пудун нисэх буудалд олон улсын нислэгүүдийг хүлээн авна

Огноо:

,

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ.

Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонконг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг түр зогсоож, зөвхөн Шанхай хотын Пудун нисэх буудалд 3 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас эхлэн олон улс, Хонконг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болсон байна.

Шанхай хотын өвчний урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын хэсэг БНСУ, Филиппин, Иран, Итали, Франц, Испани, ХБНГУ, АНУ, Их Британи, Швейцарь, Швед, Бельги, Дани, Австри, Нидерланд, Норвеги, Австрали, Малайз, Грек, Чех, Финланд, Катар, Канад, Саудын Араб зэрэг 24 улсыг өвчний голомтот улсын жагсаалтад оруулж, 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон түүхтэй дотоод, гадаадын иргэдийг гэр нь эсвэл нэгдсэн тусгаарлалтад оруулж эрүүл мэндийн ажиглалт хийхээр шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь  болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, ахиухан хэмжээний усархаг бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн өмнөд,  говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар  борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр болон Дорнод Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө бага зэрэг сэрүүсч 21-23 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний усархаг бороо, 11-12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд говийн бүс нутгаар, 11, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг нутагшууллаа

Огноо:

,

Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 он хүртэл нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байсан.

Тэгвэл энэ онд өмнөх онуудаас хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт нутагшуулахаар тавилаа. Минж нутагшуулсан байршлуудад хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулаад байна.

Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.

Минж нутагшуулах төслийн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор татан буулгаж, Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтэс, 19 дүгээр хорооны Засаг дарга, Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 19 дүгээр хороо Жигжид, Шаргаморьтын зуслангийн чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хүнсний болон хүнсний бус худалдаа, зөвшөөрөлгүй хуушуур, шорлог, айраг, зайрмагны худалдаа эрхэлж 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд, зөвшөөрөлгүй ил задгай хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ явуулж буй дээрх аж ахуйн нэгж, иргэдэд ил задгай худалдааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалт, 10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 12 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтуудын дагуу шийтгэл оногдуулах талаар мэдэгдэл өгч ажиллалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох