Үзэл бодол
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Сэлэнгэ, Төв аймгуудын нутаг дэвсгэрт хууль бус аргаар ашигт малтмал олборлосон 56 иргэн аж ахуй нэгжид холбогдуулан Монгол улсын Эрүүгийн тухай хуулийн 24.2 дугаар зүйлд заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт хэрэг бүртгэлийн 27 хэрэг нээн эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хураан авч харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хууль бус ашигт малтмал хайх, ашиглах,олборлох гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, үнэт цаг хугацаагаа алдах эрсдэлтэй тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эх орноо хайрлан хайрлая!
Экологийн Цагдаагийн Алба
Үзэл бодол
В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий
Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч усанд дасах үед нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.
Дээрх бяцхан түүхд өгүүлсэн шиг бүхий л зүрх сэтгэлээ хоббидоо зориулсан нэгэн эрхмийг “Онцгой мэдээ” сонины “Хобби” булан онцолж байна. Энэ бол ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан. Тэрбээр хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэж Монгол Улсын бүтээн байгуулалтад ашиглаж ирсэн 100 гаруй автомашины 1:43 масштаб хэмжээтэй моделийн цуглуулгатай.
-Яагаад машины модель цуглуулах болсон бэ. Хамгийн анхных ямар загвар байв?
-Миний аав жолооч, мэдээ орсон цагаасаа ЗИЛ-130 машины кабинд явдаг байлаа. Анх, олон жилийн өмнө дөө аавынхаа барьж байсан машинуудаар цуглуулгаа эхэлсэн. Харин гал унтраах машины цуглуулгыг 2010 оноос эхэлсэн. Манай гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий. Цуглуулгаа тоолдоггүй, бараг 200 дөхсөн байх. Монголд, зөвхөн надад байдаг цор ганц загвар нэг хоёр ширхэг байгаа.
–Цэргийн түүхийн музейд цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
–2022 оны гуравдугаар сард үзэсгэлэн гаргасан. Тэр үед би өөрөө эзгүй, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Шуурхай штабт томилолтоор ажиллаж таарсан юм. Тиймээс нэг найздаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Хүмүүс их сонирхсон гэсэн.
–Ийм төрлийн цуглуулгатай өөр хүн мэддэг үү.
-Олон байдаг байх аа. Сүүлийн үед хүмүүс аавынхаа барьж байсан машины моделийг их хийлгэдэг болжээ. Гэхдээ хүүхдийн тоглоомтой холихгүйгээр цуглуулдаг гэхээр тоо нь цөөрч магадгүй. Моделийг яг өмнө нь ашиглаж байснаар нь тоноглох чиглэлийн хөгжүүлэлтийг өөрийн урлантай Ү.Одонбаяр ах түлхүү хийж байгаа.
-Цуглуулгаа хадгалж, хамгаалахад бэрхшээл тохиолдох уу. Тухайлбал, зочилж ирсэн бага насны хүүхэд нэхэх зэргээр.
-Нарны хурц гэрэл тусахаас хамгаалах, тоос шороог нь арчих гээд ажил мундахгүй. Ер нь манайхан хүүхдүүдээ багаас нь хүний юманд зөвшөөрөлгүй ойртохгүй, ядаж музей үзэхдээ үзмэрт нь гар хүрэхгүй байх наад захын соёл, хүмүүжилд сургах хэрэгтэй. Миний цуглуулгын ирж үзсэн хүүхдүүд гэртээ хариад тоглоомуудаа угааж цэвэрлэн, өрж тавьдаг болдог л гэсэн.
-Хамгийн дурсамжтай олдсон нь аль вэ. Муудсан зэвэрсэн хаягдсан модель олж засаж шинэчилж авсан гэх мэт?
-Байлгүй яах вэ. Хямдхан худалдаж аваад урландаа будаж тоноглоод нөгөө хүндээ буцаад харуулахаар танихгүй байх жишээтэй.
-Танд өөр төрлийн цуглуулга байдаг уу?
–Ном. Онцгой байдлын салбарт ажилладаг эрдэмтний хувьд дотоодод 20, гадаадад 23 илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Мөн 2021 оноос “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” суурь судалгааны ажлын удирдагчаар ажиллаж байна.
–Таны хоббиг хамгийн их дэмждэг хэн байдаг вэ
-Мэдээж гэр бүлийнхэн. Гадаад явахдаа авчирч өгдөг найз нөхөд гээд дэмждэг хүмүүс олон.
Эх сурвалж: ОБЕГ
Үзэл бодол
Монгол Улсын Хөгжлийн Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого” баталлаа
Үзэл бодол
Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд "Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 99 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна” гэлээ.
Ерөнхий сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан. “Монгол Улсын залуу иргэд ээ, эцэг өвгөдийнхөө бутарсан яс, урссан цусаар ирсэн тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээхийн төлөөх эцэг өвгөдийнхөө захиас, эх орончдын тэмцлийг энэ цагийн залуус бид эгнэгт санах учиртай. Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай” хэмээв.
Үе тэнгийнхнээ төлөөлж “Их засаг” сургуулийн сурагч Г.Гантулга, “Арвис” сургуулийн сурагч Б.Солонго нар үг хэлж, Монголын ирээдүй бидний гарт байна, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа хэллээ.
Өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.

-
Үзэл бодол2022/08/23
МХЕГ-аас тариаланчдад хандан зөвлөмж гаргалаа
-
Үзэл бодол2022/03/15
С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэм...
-
Цаг үе2023/05/04
Нийслэлийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хязгаарлана
-
Цаг үе2022/06/13
Эрүүл мэндийн салбарынхан "Алхангаа ярилцъя" арга хэмжээг зохион байгу...
Сэтгэгдэл