Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ

Огноо:

,

Өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
  • Ахуйн бээлий хэрэглэх.

АНХААРАХ:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг

Огноо:

,

Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнээ баталсан. Тэгвэл үүгээр зогсохгүй чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ.

Чихэвчээ дээд цэгт нь чангалж, хөгжим сонсох үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна. Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг цочроож, гэмтээдэг аж. Шинжээчид энэ үйлчлэлийг ион гэрлээр бичиж, баталгаажуулсан байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хугацааны эцсээр уулаараа нойтон цас орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

"Ард Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

Огноо:

,

2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 9,931,990.08 төгрөгийн үнийн дүн бүхий 67,746 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Хар хорум пропертийс" ХК (AMT +13.78%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК (ORD -5.16%) болон "Ард Даатгал" ХК (AIC -4.13%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.05 хувиар өсч, 16094.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,442,553,153.10 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм13 цаг 52 минут

МАН сонгуулийн зардлаа гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар босгож байга...

Чөлөөт цаг21 цаг 46 минут

Чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг

Чөлөөт цаг22 цаг 4 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Шударга мэдээ22 цаг 12 минут

Италийн брэндүүд “Монголын хаан ширхэгт” ноолуурыг захиа...

Улстөр нийгэм22 цаг 16 минут

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оржээ

Чөлөөт цаг22 цаг 21 минут

"Ард Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

Чөлөөт цаг22 цаг 25 минут

Хогоо ил задгай шатаах болон хогоо зориулалтын цэгт хаяхгүй байх н...

Урлаг спорт22 цаг 30 минут

“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшло...

Чөлөөт цаг22 цаг 37 минут

Хадгалах хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн бэлэгний багцад оруул...

Улстөр нийгэм22 цаг 42 минут

Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тух...

Санал болгох