Цаг үе
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна.
Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортоллоо.
Хоёрдугаар сард нийт 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар өсчээ. Тухайн сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан ч баярын амралтын өдрүүдийг эс тооцвол өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортоллоо.
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байна.
Ийнхүү оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос өсөж, өдөрт экспортод гарч буй нүүрсний дундаж хэмжээ тогтвортой түвшинд хадгалагдаж, салбарын үйл ажиллагаа жигд, хэвийн үргэлжилсээр байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Оклахомад хүчтэй хар салхи дайрч, орон сууцнууд сүйдэв
АНУ-ын Оклахома мужийн Энид хот орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны оройн цагаас эхэлсэн хүчтэй аадар бороо, салхины улмаас торнадо буюу хар салхи үүсч, шөнөдөө оргилдоо хүрэн орон сууц, дэд бүтцэд их хэмжээний хохирол учрууллаа.
Шуурга оройн 18:00 цагийн орчмоос эхлэн ширүүсч, 20:00–22:00 цагийн хооронд торнадо үүссэн бөгөөд богино хугацаанд байшингуудын дээврийг хуулж, цахилгааны шугамуудыг унагаан, зам харилцааг тасалдуулсан байна. Энид хотын зарим хороололд айлууд ноцтой эвдэрч, оршин суугчид гэртээ гацсан нөхцөл үүссэн тул аврах багууд шөнийн турш газар дээр нь ажиллаж, хаалга хаалгаар шалгалт хийж эхэлжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй ч хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авсан байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний байдлаар аврах ажиллагаа үргэлжилж, нурангид дарагдсан байж болзошгүй иргэдийг эрэн хайх, цахилгаан, замын саадыг арилгах ажил хийгдэж байна.
Шуурганы замд АНУ-ын Агаарын цэргийн хүчний Вансын нисэх хүчний бааз өртсөн бөгөөд баазын удирдлага нийт бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Урьдчилсан байдлаар ноцтой хохирол бүртгэгдээгүй байна.
Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр, тус бүс нутагт цаг агаарын тогтворгүй байдал үргэлжилж, 2026 оны дөрөвдүгээр сарын 24–26-ны хооронд дахин хүчтэй шуурга, мөндөр, салхи үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
АНУ-ын төв хэсгийг хамарсан энэхүү цаг агаарын үзэгдэл нь халуун, чийгтэй болон хүйтэн, хуурай агаарын урсгал мөргөлдсөнөөр үүссэн бөгөөд хаврын улиралд эл бүс нутагт давтамжтай тохиолддог ч энэ удаагийн шуурга богино хугацаанд эрчимжиж, хохирлын цар хүрээг нэмэгдүүлсэн байна.
Цаг үе
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн зохион байгуулж байна. Тооллого ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Цаг үе
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Үүнийг шийдвэрлэх зорилгоор эвдрэл, гэмтэлтэй уулзвар, замуудад ус шингээн зайлуулах сайжруулсан замыг хийж байна.
-
Улстөр нийгэм2024/12/23
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
-
Цаг үе2025/11/06
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
-
Улстөр нийгэм2024/06/25
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтг...
-
Цаг үе2020/03/24
Хүрээний анхны телефон Богдын ордонд хангинажээ
