Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Вьетнамд зорчих иргэдийн анхааралд

Огноо:

,

"COVID-19" коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор БНСВУ-ын Засгийн газраас дараах шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байна.

1. Вьетнам Улсад зорчих гадаадын иргэдэд гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд виз олгохыг зогсоосон.

2. Тус улсад визгүй зорчдог гадаадын иргэд урьдчилан эрүүл мэндийн үзлэгт хамрагдан коронавирусийн халдваргүй тухай тодорхойлолтыг авч, Вьетнамын ЭСЯ-аар баталгаажуулсан байх шаардлагатай. Энэхүү журам нь дипломат болон албаны шугамаар зорчих иргэдэд хамаарахгүй болно.

3. Вьетнамын хилээр нэвтэрч буй зорчигчдыг холбогдох заавар, журмын дагуу эрүүл мэндийн үзлэг, шаардлагатай тохиолдолд тусгаарлах хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулна.

4. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн орнууд, АНУ, Европын орнуудаас ирсэн зорчигчдыг тусгайлан заасан газар тусгаарлана. Тусгаарлалтад хамрагдахгүй улсын зорчигчид гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн хяналтад хамрагдах ёстойг анхааруулж байна. 

Эх сурвалж: Консулын газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Зөвшөөрөлгүй архи,согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоолоо

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3-70 тоотод байрлах "Түрүүний гол" ХХК-ийн "Даян" хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, зөвшөөрөлгүй худалдаалж байсан архи, шар айргийг хураан авч, Цагдаагийн III хэлтэст холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: НМХГ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

УБТЗ ХНН бүх өртөө хоорондын замыг ариутгаж эхэллээ

Огноо:

,

УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өнөөдрөөс /2020.04.01/ Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэллээ. Уг ажилд ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгах юм.

Гэрэл зургийг Б.Дэлгэрхишиг

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Уурхайчид улсын онцгой комисст цалингаа хандивлалаа

Огноо:

,

Өнөөдөр /2020.04.01/ Улсын Онцгой комисст уурхайчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд юм байна.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 134 сая төгрөг хандивласаныг тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө. “Эрдэнэс Монгол” компанийн дэргэдэх нэгдэлд 13 охин компанийн 2050 уурхайчин ажилладаг байна.

Уурхайчин залуус “Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна. Та бүхний гаргасан шийдвэр бүхний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын цалинд бага ч болов нэмэр болоосой хэмээн уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс энэхүү хандивыг өргөж байна” гэсэн байна.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчид халуун гараа сунгаж байгаа явдалд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархалыг уламжиллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших

Санал болгох