Чөлөөт цаг
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгслийг гаргаж оруулах бэлтгэл байдлыг хангалаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 4-р сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм.
Тодруулбал Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна.
Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана.
✅С зөвшөөрөл
✅Эрүүл ахуйн дэглэм, ажиллах журам батлан мөрдүүлнэ
✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг ханган ажиллана
✅Жолооч нарыг урьдчилсан болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулна
✅Мэдээлэл харилцааны тасралтгүй үйл ажиллагааг бий болгоно
✅Тээвэрлэлтийн тусгай маршрутыг гаргаж мөрдүүлэх
✅Тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих
✅Жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах
✅Халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлэгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхаарна.
Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компаний жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.
Чөлөөт цаг
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
Чөлөөт цаг
Орон нутгийн 7500 гаруй иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “Ковид-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийж өчигдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ хэвийн горимоор ажиллахаар болсон.
Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудын хүргүүлсэн түр заавар, тусгай шаардлагуудыг мөрдөн ажиллах шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтээр өндөр эрсдэлтэйд тооцсон 12 салбар, чиглэлийн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлалтад багтсан хэвээр үлдсэн.
НОБГ-аас хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ.
Чөлөөт цаг
Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлахыг уриалж байна
Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн хоол, барилгын материалын худалдаа, хувцас захиалга,бүх төрлийн засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг, ломбард, авто машин угаалга, гар утасны төвлөрсөн худалдаа, ТҮЦ, барааны дэлгүүр, зах , үсчин , гоо сайхан, маникюр зэрэг 732 аж ахуйн нэгж, иргэний "Ковид-19 "цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьлаа. Шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой 262 зөрчил илрүүлж, 121 (46%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, зөвлөгөө өглөө.
Худалдаа, үйлчилгээний газруудад QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.
Эх сурвалж: НМХГ
-
Үзэл бодол2019/08/17
Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтанд нөлөөлдөг
-
Чөлөөт цаг2020/12/08
Товчоодоор нэвтэрсэн 10 775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
-
Улстөр нийгэм2021/01/07
Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө
-
Үзэл бодол2019/09/06
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна