Улстөр нийгэм
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм.
Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, “Сүмбэр цамхаг” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа гомдол ирүүлжээ. Гомдолд “Ил Сонг” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн олгоогүй, залилангийн шинжтэй ажиллагаа явуулж байна” гэж дурдсан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2007 айлын орон сууцны хорооллыг хамтран барьж буй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг шалгахад, ерөнхий гүйцэтгэгч “Ил Сонг” ХХК нь туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн нь баримтаар нотлогдсон. Гэвч шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, тус компани нь анх НЗДТГ-тай байгуулсан гэрээнд “29 нэр төрлийн тоног төхөөрөмж (24 нь Солонгос, 5 нь Монгол)” ашиглана гэж заасан ч бодит байдал дээр нэг ч солонгос тоног төхөөрөмж ашиглаагүй, тендерийн шаардлагад нийцээгүй техник ашиглаж байна. Мөн тус компани 21 монгол, 8 солонгос нийт 29 ажилтантайгаар ажиллана гэж гэрээ байгуулсан боловч төслийн талбай дээр монгол ажилтан байгаагүй, зөвхөн долоон солонгос ажилтан ажиллаж байсныг шалгалтаар илрүүлсэн. Харин компанийн зүгээс 7 монгол, 12 солонгос ажилтан байгаа гэж тайлбарласан. Үргэлжлүүлэн шалгана. Мөн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан зэрэг зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, ажлын дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулан дараагийн арга хэмжээг авна” гэв.


Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
