Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Veiled Musician” шоу нэвтрүүлэг есдүгээр сарын 13-нд эфирт цацагдана

Огноо:

,

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Veiled Musician” шоу нэвтрүүлгийг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.  Энэ шоу есдүгээр сарын 13-наас эхэлж, эфирт цацагдаж эхэлнэ. Энэхүү “Veiled Musician” шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм.

Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй. Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн  орнуудад онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос 3 ялагчийг тодруулж БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно.

“Veiled Musician” шоу нэвтрүүлгээс шалгарсан гурван оролцогч БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал М.Эрдэнэбат “Veiled Musician” шоу нэвтрүүлгээс шалгарсан гурван оролцогч БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно. Цаашид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагаа нэлээд ач холбогдолтой. Энэ шоу хүүхэд залуучуудын сонирхлыг маш их татдаг. Жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээг байгуулж эхэлж байсан. Харин одоо бид эфирт өгөхөд бэлэн болоод байна. Есдүгээр сарын 13-ны өдөр эфирт цацагдаж эхэлнэ” гэдгийг онцолсон юм.

 Оролцсон орон бүрээс гурван оролцогчийг шалгаруулж, БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно

"ICEO" гүйцэтгэх захирал  Со Мин Гю-аас “Veiled Musician” шоуны талаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Veiled Musician” шоу нэвтрүүлгийг талаар мэдээлэл өгнө үү?

-“Veiled Musician” солонгосын хамгийн том телевиз болох SBS албаны ёсны эрхтэй программ байгаа. Олон улсын телевизүүдтэй хамтарч ажилладаг төсөл байгаа.  Энэ удаа SBS телевиз МҮОНРТ хамтарч Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа учраас маш их ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа. Цаашид Монгол Улс болон БНСУ-ын  хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр болно гэж найдаж байна.

Энэ тэмцээнд Азийн хэчнээн орны оролцогчид оролцож байгаа бэ. Сонгон шалгаруулалт хэр хийгдэж байгаа бэ?

-Азийн 12 орны оролцогчид оролцож байгаа. Оролцсон орон бүрээс гурван оролцогчийг шалгаруулж, БНСУ-д очиж финалын шатны шалгаруулалтад оролцоно.

- Энэ жилийн тэмцээний онцлог юу бэ?

-Хоёр удаа зохион байгуулахдаа БНСУ-д зохион байгуулагдаж байсан. Энэ жилээс Азийн 12 орны хамруулж зохион байгуулж буйгаар онцлог юм. Тухайн улс орны шалгарсан хамгийн шилдэг гурван оролцогчийг шалгаруулна. Уралдаан оролцож байгаа улс орнуудтай соёлын харилцаа зохион байгуулахад ач холбогдолтой юм.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Огноо:

,

Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.

С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.

Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.

“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.

Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  

2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.  

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.


2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох