Улстөр нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол Улсад Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргээд, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

КОЙКА бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тус байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Чан Вон Сам цаашид хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
-
Үзэл бодол2024/12/17
М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерий...
-
Улстөр нийгэм2024/11/14
ЗГ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруу...
-
Улстөр нийгэм2021/12/02
ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна
-
Шударга мэдээ2025/11/25
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг ...
