Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр, шинэ коронавирүстэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд шинэ коронавирүс COVID-19 өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй гэдгийг цаг ямагт санаж, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, илрүүлэх ажлыг улам сайтар зохион байгуулах, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, өндөр зохион байгуулалт дор хариуцлагатай ажиллаж, энэхүү COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллах ёстой гэв.

Мөн төрийн бүх мэргэжлийн байгууллагууд, салбар хоорондын уялдаа холбоог цаг алдалгүй шуурхай, үнэн зөв байдлаар хангаж, нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүхий л талаар хангаж ажиллаж байсан туршлага танай байгууллагын бие бүрэлдэхүүнд байгаа. SARS, холер, шувууны томуу өвчний үед ажиллаж тухайн өвчнийг илрүүлж таслан зогсоож байсан туршлагадаа тулгуурлаж өнөөдрийн нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх орондоо энэ COVID-19 өвчний вирүсийг оруулахгүй байх хариуцлагатай албандаа эзний ёсоор улам сайн, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.

Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтын ажлыг хийж, барилгын суурийг хөөмөл шилэн дулаалгаар дулаалсан бөгөөд барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн дараагийн ээлжийн дөрвөн блок 150 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхлээд байна.

Ташрамд дурдахад тус төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк “, “Содон номин констракшн”  болон “Цамхаг Констракшн” ХХК шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарч төслийн ажил үргэлжилж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Говьсайхан гүйцэтгэгч компаниудад төслийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох