Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.14/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.30 |
“Их засаг” |
|
2 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Их засаг” |
|
3 |
УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
“Үндсэн хууль” |
|
4 |
УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан |
Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Улстөр нийгэм
Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.
Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.
Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.
Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.
Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.
Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе.
Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Улстөр нийгэм
Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад нийт 4893 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүх салбарт хамааралтай, нийт хүн амыг хамардаг онцгой салбар юм. Энэ салбарын албан хаагчдыг төрийн нүүр царай гэж тодорхойлж болно. Тиймээс бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож, ажил үүргээ гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж болон хүүхэд хамгааллын бодлогыг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зөвхөн хурал, зөвлөгөөн төдийхнөөр тоо, кэйс ярьж суухгүйгээр бодит ажлыг шуурхай хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх нь чухал гэлээ.

Салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Улстөр нийгэм
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа.
Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.
Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм.
Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.



-
Цаг үе2020/09/03
Маршрутын бус, олон салаа зам гаргаж нүүрс тээвэрлэж байжээ
-
Улстөр нийгэм2022/06/06
Польш улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна
-
Үзэл бодол2020/03/09
БСШУС-ын сайд теле хичээлийг бичих явцтай танилцлаа
-
Улстөр нийгэм2025/05/29
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна
