Цаг үе
“Төрийн банк” ХК-ны удирдлагууд банкны жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ уулзалт хийлээ
“Төрийн банк” ХК-ны удирдлагууд Сар шинийн босгон дээр банкныхаа жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хувьцаа эзэмшигчид Төрийн банкны өнгөрсөн оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд болон 2025 оны бизнес төлөвлөгөөтэй танилцан, үйл ажиллагааны хэд хэдэн чиглэлд харилцан санал солилцов.
“Төрийн банк” ХК нь 2022 оны 10 дугаар сард хувьцаагаа олон нийтэд санал болгон, арилжааны банкууд, Төрийн өмчит компаниудыг манлайлж олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн юм.
Мөн “Төрийн банк” ХК нь 2024 онд 107.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр банкны 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байгаа билээ.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Шударга мэдээ2020/08/26
Хэрэглээний төлбөрөө банкинд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй
-
Цаг үе2023/08/11
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 21.0 хувиар өс...
-
Урлаг спорт2024/05/21
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
-
Цаг үе2020/01/27
Их, дээд сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоолоо
