Цаг үе
Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцож байна.
Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм.
Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


-
Улстөр нийгэм2021/07/01
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хуулийн төслүүд өргөн барилаа
-
Улстөр нийгэм2021/12/15
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2020/11/09
Кинон дээрх ноцтой алдаануудаас…
-
Шударга мэдээ2024/03/14
Шар усны үер болон халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд 11 тэрбум төгрөги...
