Улстөр нийгэм
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзав
Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, ноён Элчин сайдыг хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүй, шүүхийн хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулав. Урт хугацаандаа, үр дүнтэй хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь соёл, уламжлал, үнэт зүйлс болон тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр тэмдэглэв. Хоёр орны суурь нөхцөл төстэй, үүн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлсэн арвин туршлагатай учраас Монгол Улсад суралцах зүйл их бий гээд “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн орчныг өнөөдрийн түвшинд хүргэсэн танай туршлагыг бид судалж, нэвтрүүлэх чиглэлээр хоёр орны парламентын Байнгын хороодын түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улс шүүхийн хараат бус байдлаа өнөөгийн түвшинд бэхжүүлсэн арга, туршлагаас суралцаж, нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ноён Чой Жин Вон хүлээн авч уулзаж буйд нь Хууль зүйн байнгын хорооны даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх саналыг холбогдох түвшинд уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2026/05/01
Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
-
Улстөр нийгэм2020/11/28
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана
-
Цаг үе2025/02/14
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсжээ
-
Улстөр нийгэм2022/04/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцов
