Улстөр нийгэм
Ажлын хэсэг өнөөдөр хуралдана
УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн өнөөдрийн /2024.12.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
Улстөр нийгэм
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ
Нийслэлд Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар буурсан байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.

Улстөр нийгэм
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо



Улстөр нийгэм
ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.
-
Улстөр нийгэм2025/02/21
Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Ул...
-
Улстөр нийгэм2020/11/12
Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлалаа
-
Цаг үе2022/04/18
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/02/08
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
