Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Огноо:

,

Хорин зургаан жил өөрийн хүч чадал, авьяас билгээ дайчлан ард түмэн, дэмжигч олондоо уран бүтээлээ хүргэж ирсэн, авьяаслаг дуучин, “Номин талст” хамтлагийн гишүүн, нийгмийн зүтгэлтэн А.Хаянхярваагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Тэрбээр 1997 онд СУИС-д элсэн орж,  2002 онд Дуулаач мэргэжлээр төгссөн. А.Хаянхярваа нь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, бие даасан болон хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг ард олондоо хүргэж ирсэн юм. Тухайлбал, 1998 онд “Гэрэл сүүдэр” тоглолт,  2000 онд “Ээждээ” цомгийн нээлтэд зориулсан тоглолт, 2004 онд “Нэмэх хасах цэнэг” тоглолт,  2005 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Үүр битгий цайгаасай” тоглолт, 2007 онд Ub palace-ийн концертийн их танхимд “Номин талст 10 жил” тоглолт, 2012 онд Номин талст хамтлагийн 15 жилийн ойд зориулсан тоглолт,  2014 онд “Номин талст 2014” цомгийн нээлтэд зориулсан Unplugged concert, 2023 онд “Хаянаа энд Дээгий” тоглолыг Улаанбаатар хот, Австрали, Солонгос, Япон улсуудад амжилттай зохион байгуулж, олон нийтийн талархлыг хүлээсэн юм.    

А.Хаянхярваа нь “Номин талст” хамтлагийн гишүүн бөгөөд “Номин талст” хамтлаг нь Монгол Улсын 21 аймгийг 3 удаа тойрч ард түмэндээ уран бүтээлээ хүргээд байна. Түүнчлэн А.Хаянхярваа нь хамтлагийн гишүүдтэйгээ хамт Монгол Улсын 360 суманд давтагдсан тоогоор 300 гаруй тоглолт хийжээ. Тус хамтлаг нь 2000 оноос гадаад оронд, тухайлбал, АНУ, Англи, Солонгос, Япон, Европын Холбооны Улс, Хятад, Австрали Улсад ажиллаж, сурч байгаа монголчууддаа бүрэн хэмжээний тоглолтуудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, уран бүтээлээ туурвисан.

“Номин талст” хамтлаг нь 1998 онд Монголын рок поп урлагийн дээд шагнал гардуулах Пентатоник наадам "Шилдэг дебют" хамтлаг, 1999 оны шилдэг хамтлаг, Алтан микрафон наадмын Олны таашаал шагналыг 2001, 2002, 2003, 2004 онд хүртсэн бөгөөд Hi Fi record Алтан пянзын эзэн болсон юм.

Хамгийн сүүлд тэрбээр хамтлагийн гишүүдтэйгээ хамт 2024 онд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд “Night with us Номин талст энд Камертон” тоглолт зохион байгуулж, үзэгч, сонсогч, дэмжигчиддээ уран бүтээлээ хүргэсэн юм.

А.Хаянхярваа одоогийн байдлаар бие даан болон хамтлагийн гишүүдийн хамтаар “Гэрэл сүүдэр”, “Ээждээ 1”, “Ээждээ 2”, “Татах хүч”, “Номин талст 2014”, “Анхны захидал” гэсэн 6 цомог гаргаад байна.

Ташрамд, А.Хаянхярваа нь мэргэжил боловсролоо дээшлүүлэн 2002 онд СЭЗДС-д элсэн суралцаж 2005 онд Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2003 оноос МАСЗХ-ны гишүүн, 2005 оноос МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,  2007-2011 он Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллан, олон нийтийн сонгуульт ажлыг хариуцлагатай хашиж ирсэн юм.  Түүнчлэн Дэлхийн франчайз шоу болох “Masked singer Mongolia” шоуны ялагч, “That's my gem” шоуны ялагч, “Яг түүн шиг” шоуны ялагч,  “Түнэр харанхуй” шоуны ялагчаар тодорсон авьяаслаг нэгэн билээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.

Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх

Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх

Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт

Хуулийн этгээдийн албан хүсэлт

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа

Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ. 

Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдээс авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл өглөө.
 
Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох