Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлүүдэд шалгалт хийв

Огноо:

,

Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн алба хаагчидтай хамтарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын цагдаагийн хэсгийн алба хаагчид, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын тээвэр зохицуулагч нарын хамт тус сумын нутаг дэвсгэрт 2019 оны 06 дугаар сарын 05-аас 7 хоногийн хугацаатай ажиллалаа.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд хувиараа хүн тээвэрлэгч иргэд Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлүүдийг бүрэн бүтэн байдал, стандарт бус, арлын дугаар цохисон, арлын дугаар зөрсөн, хуурамч дугаар зүүсэн зөрчил, том оврын ачааны автомашины тонн, даац хэтэрсэн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалт хийж ажилласан байна. 

Алба хаагчид хяналт шалгалтаар 590 автомашин шалгаж, 80 жолоочид хамгаалах бүс, хамгаалах малгайны талаарх санамж тарааж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй 98, хамгаалах бүс хэрэглээгүй 17, улсын дугаар бүдгэрсэн 153, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэсэн 2, оношилгоонд ороогүй, хугацаа дууссан 22, бичиг баримтгүй 5, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн 7, арлын дугаар зөрчилтэй 28, бичиг баримтгүй эрхээ хасуулсан 6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зэрэг зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь, Говьсүмбэр аймгуудад 40 мянган маск хамгаалалтын хувцас бусад шаардлагатай зүйлсийг хандивлав

Огноо:

,

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд Дундговь, Говьсүмбэр аймгуудын онцгой комиссуудад нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, бээлий, 40 мянган амны хаалт болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдад зайлшгүй шаардлагатай зүйлсээ хадгалах аранз, амин дэмийн бүтээгдэхүүн хандивлалаа.
 
2020 оны 11-р сарын 29-ны байдлаар дотоодын халдвар 341 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 784 болоод байгаа билээ. Иймд иргэн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, холбогдох байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийгөө болон гэр бүл ойр дотныхоноо халдвараас хамгаалан хамтын хүчээр цар тахлыг даван гарахыг гишүүний ажлын албанаас уриалсан байна.

 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Иргэдийн анхааралд!

Огноо:

,

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох

- Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.

2. Апостиль гэрчилгээ олгох

- Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Огноо:

,

Улсын хэмжээнд авсан Гамшгаас хамгаалах #Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, хэсэгчилсэн байдлаар зарим аймагт үлдээлээ.

Халдвар бүртгэгдээгүй болон халдварыг хяналтандаа авсан аймгуудыг Гамшгаас хамгаалах #Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна. Энэ нь 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цагаас 2020 оны 12-р сарын 11-ний 06:00 цаг хүртэл 10 хоног үргэлжилнэ.

Аймаг доторх хөдөлгөөн нээгдэж, хот хооронд болон аймаг хоорондын хөдөлгөөн тодорхой хяналттай хязгаарлалтай байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох