Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сэлбэ, Дунд гол дагуу 70 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэх явц 80 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэсэн бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Голыг цэвэрлэх явцад лаг хагшаас гэхээсээ илүүтэй их хэмжээний барилгын болон ахуйн хог хаягдал гарсан. Мөн өнгөрсөн жил буусан үерийн дараа бид Нидерланд, Япон, Хятад зэрэг орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Үүний үр дүнд НОК болон нийслэлийн Байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац сааруулсан мод бургасыг чөлөөлж байна. Угаас суурьшмал, олон сая иргэнтэй томоохон хотуудад хотын голоор урсаж байгаа голд инженерийн тооцоолол гарган, эргийн хамгаалалт хийх, голын хамгаалалтын далан үүсгэх, тэр ч байтугай голыг голдирлоор нь шилжүүлэх арга хэмжээг хүртэл авах байдлаар зохицуулсан байдаг юм билээ. Тухайлбал, Дунай мөрөн, Япон улсын далайн эргийн ойролцоох том голуудад энэ мэт арга хэмжээг авсан байдаг. Харин Сэлбэ, Дунд голыг аль болох өөрийнх нь байгалийн зүй тогтлыг алдагдуулахгүйгээр урсцыг нь чөлөөлөх арга замыг эрэлхийлж байна” хэмээв.

Уг ажлын хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу зургаан байршилд голын голдирлыг хааж, стандартын бус, зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг арилгасан. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний баруун урд талд тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Дунд голын голдирлыг хааж 800-1500 диаметрийн өргөнтэй хоолойг голын дунд тэг хөндлөн байрлуулан булж, орц, гарц гаргасан, бохирын худаг барьж, шороонд булсан, цахилгааны утас татсан зэрэг зөрчил илэрсэн. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны улмаас тухайн цахилгааны утас татсан хэсэгт гол давж үерлэсэн бөгөөд хэрэв эл хэсэгт ус нэвчсэн бол олон хүний амь нас эрсдэх аюултай. Мөн бохирын худаг задарвал гол бохирдож, их хэмжээний нян бактери тархан, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учрах эрсдэлтэй байсан гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд 163 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Энэхүү далан суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны аюулаас хамгаалдаг. Иймд гол усаа бохирдуулахгүй, элдэв хог хаягдал хаяхгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Баяр наадмын амралтаар 357.916 тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ

Огноо:

,

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон байна.

Жолооч, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтой.
2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ-ын авто зам барих, засварлах туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “К-Смарт авто замын менежментийн систем /RMS/-д суурилсан улсын чанартай авто замын дижитал тогтолцоог хөгжүүлэх төсөл”хэрэгжүүлэх гэж байна.

Энэ төслөөр Монгол Улсын авто замын салбарт БНСУ-ын шинэ техник технологийг нэвтрүүлэн, ашиглах, хүний нөөц бэлтгэх, дадлагажуулахаас гадна цаг уурын онцгой нөхцөлд буюу өвлийн улиралд хийгдэх боломжтой засварыг нутагшуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Төслийг энэ 2024 оны есдүгээр сараас эхлүүлж, 2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ зуны хит клаб дуу

Огноо:

,

Реппер MoCee буюу МУСТА, жүжигчин Б.Чинзоригийн "Loser" нэртэй цоо шинэ уран бүтээл төрлөө. Та бидний сайн мэдэх Холливудын 13.000 гаруй кинонд дуу оруулсан тэрбээр сүүлийн үед реп урлагийн төрөлд хүчээ сорьж байгаа билээ.

Түүний үзэгчдэд хүргэсэн хамгийн танил дуу хоолой нь нэг хэсэгтээ л Монголчууд биднийг хуйлруулсан "Пентхауз" киноны зэвүүн дүр болох Жү Дантэд дуу оруулсан гэдгээр нь бид сайн мэднэ. Энэ зуны клаб, хит дуу дуу болох +21 гэмээр "Loser" дууны клипийг дэлгэцийн уран бүтээл туурвигч Q Production-д бүтээжээ.

Амьсгаа даран хүлээн авч үзээрэй охид оо. Зунжин хамтдаа доргицгооё.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох