Цаг үе
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд цасны зуузан 1-10 см байна
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг ажиллаж байна. Тус суманд 312602 мал өвөлжиж, малчид өөрийн хүчээр 7800 тн өвс, 3100 тн гар тэжээл, 1650 тн давс, хужир, сумын аюулгүй нөөцөд 49.8 тн өвс, 11.8 тн тэжээл нөөцөлсөн. Сумын аюулгүй нөөцөд байгаа өвс, тэжээлийг задлаагүй байгаа юм.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард малын хорогдол гарч байсан бол энэ жил өвөлжилтийн байдал хэвийн байна. Өнгөрсөн жил цасны зуузан 10-80 см байсан бол энэ жил 1-10 см цастай байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Цаг үе2020/01/27
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
-
Шударга мэдээ2019/07/01
Хөх хотод суугаа Ерөнхий консулыг эргүүлэн татлаа
-
Улстөр нийгэм2021/02/23
"Бичлэг"-тэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүр...
-
Улстөр нийгэм2023/10/18
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
Сэтгэгдэл