Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлыг удаашруулж хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Огноо:

,

Нийслэлийн Онцгой комисс энэ сарын 08-ны өдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн онд нийслэлийн Онцгой комисс Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдийн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр 58 эрх зүйн баримт бичиг гаргаж  хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Онцгой комиссын 15 удаагийн хурлаар 34 асуудал хэлэлцэж, 200 заалт бүхий хурлын шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн  94 хувийн хэрэгжилттэй байна” гэв

Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн оны 1, 2 дугаар саруудад гахайн мялзан өвчин,  2, 3 дугаар саруудад хөрсний ус гарч, халиа үүссэн, 5 дугаар сард төв цэвэрлэх байгууламжийн осол, 7, 8 дугаар саруудад усархаг борооны улмаас үүссэн үер, 10 дугаар сараас Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гамшгаас хамгаалах аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар мөн дуулгалаа.

Үргэлжлүүлэн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлтийн талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн төлөвлөгөө, тээвэрлэх маршрутыг нарийвчлан гаргаж тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж болон 10 төрийн байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Өнөөдрийн байдлаар 383 цэгт өдөрт 3052 мянган тонн түлш хүргэгдээд байна. Өнгөрсөн онд нийт 196.560 тонн түлш тээвэрлэсэн бол 2020 онд 660 мянган тонн түлш тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт, зарцуулалт болон угаарын хий мэдрэгчийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий  мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна

Огноо:

,

“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөгөөний дагуу эхний хоёр суманд ажилласан байна. Гурван өдрийн байдлаар 300 орчим иргэн хамрагдаад байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТҮТ-ийн харьяа газруудад мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Огноо:

,

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дархлаажуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-иудад дархлаажуулалтын III тунд хамрагдах ажил үргэлжилж байна.

Вакцинжуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар МУИС-256, ХААИС-220, ШУТИС-410, АШУҮИС-272 оюутан хамрагджээ. Мөн МУБИС, СУИС-д өнөөдрөөс дархлаажуулалт хийгдэж эхэллээ.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуульд энэ сарын 25-ны өдөр вакцинжуулалтын цэг ажиллах юм. Их сургуулиудын дархлаажуулалтын цэг 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох