Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2024 оны тавдугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ

Огноо:

,

Энэ сарын 13-ны өдрөөс "Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" "Эрүүл зүрхний төлөө давсаа багасгацгаая" уриан дор эхэлж байна. Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна.

Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна гэж НЭМҮТ-өөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ

Огноо:

,

Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос 2024 онд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа товч танилцууллаа. 

Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж бүсийн эдийн засаг, худалдааны хэрэгцээ шаардлагад үндэслэн боомтуудыг хөгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоог нэмэгдүүлж, тээвэр логистикийн эрсдэл зардлыг бууруулна гэлээ.

Мөн олон улсын жишигт нийцсэн боомтын тоог нэмэгдүүлнэ. "Ханги", "Бичигт", "Булган", "Хавирга", "Цагаандэл-Уул" зэрэг 5 боомтыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн "Эрээнцав" боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно. Тэсэрч, дэлбэрэх аюултай барааг импортлох зөвшөөрөлтэй боомтын тоог нэмэгдүүлнэ.

Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлнэ гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо

Огноо:

,

Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан 2024 оны 05-р сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохыг мэдэгдэж байна. Тодруулбал:

Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ.

286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ. Иймд, зорчигч та бүхэн цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөөрэй хэмээн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох