Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

Огноо:

,

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын явцтай танилцаж, “Рио Тинто Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК зүгээс төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна.

Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа.

Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна.

Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр нийт 2123 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1647, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 79 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.

Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цаг 48 минут

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас...

Улстөр нийгэм13 цаг 44 минут

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Улстөр нийгэм13 цаг 46 минут

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Шударга мэдээ16 цаг 43 минут

Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

Цаг үе16 цаг 48 минут

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн хамгийн өндөр эрсдэлтэй б...

Улстөр нийгэм16 цаг 50 минут

Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн даргыг хүлээн авч уулзл...

Цаг үе16 цаг 52 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

Улстөр нийгэм16 цаг 56 минут

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс ...

Улстөр нийгэм16 цаг 58 минут

Ерөнхий сайдыг багаар нь дугуйлж, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ хийнэ гэв

Улстөр нийгэм17 цаг 2 минут

“Морьтой Аравт” багийнхан Ховд, Завхан, Увс, Говь-Алтай ...

Санал болгох