Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Огноо:

,

Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг зүүн аймгуудад ажиллахаар явсан.

Эрт илрүүлгийг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын хэрэгжилтийг хангах хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг нүүдлийн амбулаториор иргэдэд үзлэг оношилгоо шинжилгээ хийж буй бөгөөд энэ сарын 4-6-нд Мөнххаан суманд ажилласан байна.

Мөнххаан сум нь нийт 4983 хүн амтай. Аймгийн эмнэлэгт 268 иргэн эрт илрүүлэгт орсон бол Цэргийн төв эмнэлгийн нүүдлийн амбулаторийн үзлэгт 240 хүн хамрагдав. Иргэд дотор, гэмтэл, мэс засал, зүрх судас, шүд, арьс харшил, нүд, мэдрэл, эмэгтэйчүүд, халдварт гэсэн 10 чиглэлээр үзлэгт орж, ХБДЗ-ын уян дуран, элэгний В, С вирус, ДОХ, Syphilis, ПАП тестийн шинжилгээ өгч оношлуулсан байна.

Үзлэгээр Мөнххаан сумын иргэдийн дунд шүдний өвчлөл хамгийн их бүртгэгдсэн бөгөөд үзлэгт хамрагдсан хүмүүсийн 56,6 хувийнх нь шүд цооролттой гарчээ. Мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний үрэвсэл, үтрээний үрэвсэл өндөр хувьтай гарсан байна. Нүдний өвчлөл тэргүүлэх өвчлөлд багтсан бөгөөд үзлэгт хамрагдсан 240 хүний 27.8 хувьд нь болрын цайлт илэрсэн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ

Огноо:

,

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох