Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад арга хэмжээ авна

Огноо:

,

Өнөөдрөөс буюу энэ сарын 7-ноос эхлэн автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр  нэгдүгээр эгнээгээр зорчиж журам зөрчсөн  автомашинуудад зөрчлийн хуулиар  хариуцлага тооцохоор боллоо. Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг  2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаагаас замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн иргэд шүүмжилдэг.

Иймд зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг, халтуур хийж автобусны буудал дээр байнга зогсдог, явган хүний зам дээр машинаа орхиод явдаг зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулахаар болжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварлаа

Огноо:

,

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж. Тэгвэл 2020 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Эрдэнэт хүний алтан амь минут, секундээр хэмжигдэж байсан энэ үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09 цаг 40 минутад Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиж шалгахад 4 хүүхэд нуурны эргээс холдон гол хэсэгт хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Тус нуур нь гол хэсгээрээ 30 метрийн гүнтэй, 9,2  км-ийн тойрог радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны 4 хүүхдийг уснаас эсэн мэнд аварч гаргасан байна. Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялаж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг энэ сарын 12-ны өдөр 21.50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардлаа.

Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

Огноо:

,

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 258 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох