Цаг үе
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд хаврын үзлэг, шалгалт хийж байна
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит хаврын үзлэг шалгалт эхэллээ.
Компанийн эзэмшлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын техникийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзлэг шалгалт нийт 5 өдөр үргэлжилнэ.
Уг ажлын хүрээнд “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм”-ийн хүрээнд төмөр замын аюулгүй байдал, галт тэрэгний болон сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг, шалгалтууд хийгдэх юм.
Үзлэг шалгалтын үеэр Тавантолгой, Гашуунсухайт өртөө, Хайрхан, Хангай, Урт гол, Оюут, Шинэ-Ус, Хулант зөрлөгүүдэд ажиллахаас гадна, хөдлөх бүрэлдэхүүний депо, зам анги, ачилт буулгалтын талбайгаар орж хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаарх мэдээллийг чиглэл хариуцсан байцаагч, ХЭМАБ-ийн дарга болон бусад холбогдох газар, хэлтсийн дарга нараас авч, гарсан зөрчил дутагдлыг арилгах үүрэг чиглэл өгч ажиллах юм гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Улстөр нийгэм2023/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Руста...
-
Үзэл бодол2023/01/16
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт...
-
Улстөр нийгэм2021/10/27
Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв
-
Урлаг спорт2024/03/04
Спорт, олимпизмын чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл