Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 6-нд авна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их, дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдах юм. Шалгалтын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Монгол хэл, бичгийн шалгалтын Улаанбаатар хотын дүүргүүдийн төв байрны мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Огноо:

,

Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед нь баривчиллаа.
 
Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа. 
 
Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина

Огноо:

,

Нийслэлд 2024 оны тавдугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг тавдугаар сарын 3-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм.

Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд "Тэнгэр плаза", "Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг", "Ялалтын талбай"-д, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Огноо:

,

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. 

Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.

Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох