Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 12. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо

Өдрийн наран  8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай  хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход  сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас  гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар  одогсод  баруун зүгт мөрөө  гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Ослоос зайлсхийхийн тулд өмнөө яваа тээврийн хэрэгслээс 4 секундийн зай барихыг зөвлөж байна

Огноо:

,

Урд яваа тээврийн хэрэгслийн арын хэсэг нь замын хажуугийн цахилгааны шон, мод, тэмдэг гэх мэтийн хажуугаар өнгөрөх үед “нэг мянга, хоёр мянга, гурван мянга, дөрвөн мянга” гэж тоол.

Хэрэв таны машин 4 секунд тоолж дуусахаас өмнө сонгосон объектын хажуугаар өнгөрвөл та хэтэрхий ойрхон дагаж байна гэсэн үг. Та энэ зайнд ослоос зайлсхийж амжихгүй. Иймд хурдаа багасган ослоос зайлсхийх хангалттай зайтай болтол дахин оролдоно уу.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Огноо:

,

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Иргэд, тээвэрчдийн анхааралд!

Огноо:

,

2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи,  шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42... -47 хэм, өдөртөө -29...-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36... -41 хэм, өдөртөө -24...-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -9...-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -29...-34 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөндөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 хэм, бусад хэсгээр -32...-34 хэм, өдөртөө -23...-25 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тухайн орон нутаг руу зорчихгүй байх,  шаардлагатай зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж,  өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох