Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна

Огноо:

,

Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвд гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх зориулалт бүхий төв Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд ажиллав.

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талбарт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2206 нэгж талбар өртөж байгаагаас 1203 өрх санал асуулгад оролцож, 96 хувь нь тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогоор иргэд, айл өрхүүдээс нийгэм, эдийн засгийн судалгааг авч, газар болон хөрөнгийн үнэлгээг гаргах ажлууд үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу энэ сарын 6-нд Засгийн газрын тогтоолоор Газар чөлөөлөлтийн журам батлагдсан. Нийслэлийн зүгээс энэ онд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тодруулбал, Зургаан буудал орчимд 28 МВт-н дулааны цахилгаан станцыг байгуулж, дэд бүтцийг шийдсэн тул 158 га газрыг чөлөөлөн, орчин үеийн жишигт нийсэн 12 мянган айлын орон сууц, худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага, нийгмийн байгууламжуудыг стандартын дагуу байгуулах цогц бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Бид газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй зөвшилцөн, газрыг газраар, орон сууцаар, бэлэн мөнгөөр солих нөхцөлийг тавьж буй. Сүүлийн арван жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 11 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Учир нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажилд төрийн оролцоо бага байсан. Төрийн зүгээс дахин төлөвлөлт хийх байршлыг нь зааж өгөөд, төсөл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд даатгаад үлдээчихдэг байсан. Барилгын компаниуд өөрсдөө иргэдтэй тохиролцож, хэлэлцээр хийдэг байснаас үүдэн төлөвлөлтийн хувьд хяналтгүй явж, хувийн компани болон иргэдийн дунд үнэлгээн дээрээ тохиролцоогүй, хугацаа нь хойшилдог зэрэг асуудал үүсэж, эцэст нь иргэд хохироод үлддэг байсан. Энэ бүх алдааг давтахгүйн тулд төрийн оролцоог нэмэгдүүлж, төлөвлөлт, хяналтыг нь цогц байдлаар хийнэ.

Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхдээ 60 хувьд нь барилга байгууламж, 40 хувьд нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар төлөвлөж буй. Уг төслийг жишиг болгон хэрэгжүүлснээр бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:

-Иргэдэд ойр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас нийт 32 албан хаагч Сэлбэ дэд төвд байрлан ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас иргэдээс санал асуулга, нийгэм, эдийн засгийн судалгаа авч эхэлсэн. Иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногт айл бүрд очин, тодорхой мэдээллүүдийг хүргэхийн зэрэгцээ хорооноос албан ёсны мэдээлэл гаргах, цахим орчинд мэдээлэл түгээх, аман байдлаар зар тараах зэрэг олон сувгаар ажиллаж байна. Санал асуулгын явц 56 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тендерт шалгарсан, мэргэжлийн, хөндлөнгийн хараат бус хоёр компани иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 300 орчим айлын хөрөнгийн үнэлгээ, тооллого, бүртгэлийг хийгээд байна хэмээлээ.

Ташрамд, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн хүрээнд 10 сургууль, 12 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаагаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар тухайн орчмын авто замын түгжрэл 36.3 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25,295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг дэмжиж байна

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэдтэй Монгол Ардын намаас нэр дэвшигчид ДХИС-ийн хашаанд ашиглалтад орсон шинэхэн хөл бөмбөгийн талбайд уулзлаа.

Гурван хорооны 1500 гаруй хүн цугларсан энэхүү уулзалтад УИХ-ын наймдугаар тойрогт Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар оролцож, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Тус хороодод гэр хорооллын дахин төлөвлөлт ихээр хэрэгжиж буй. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” реформыг иргэдэд дэмжиж буйгаа илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулж, зүүн бүсийн хороодыг төвийн шугамд холбох боломж бүрдүүлснийг онцолж байна.

Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тийм ч учраас дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна. Мөн салбар бүрийн төлөөлөл болж, тулгамдсан асуудалд шийдэл, гарц олж, амласнаа хэрэгжүүлсэн нэр дэвшигчийг эхэлсэн ажлаа дуусгахыг иргэд үүрэг болгож байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Огноо:

,

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн Vll тойрог буюу говийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшигчид Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Говийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Ө.Золбаяр “Говь нутагтаа, байгаль эх дэлхийдээ өгөх сэтгэлээр хандах цаг болсон. Тийм учраас МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Хэрлэн Тоонот, “Орхон Онги” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ төсөл хэрэгжсэнээр нэгдүгээрт, Говийн бүсийн бэлчээрийг усжуулна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйд хэрэглэнэ. Гуравдугаарт, ундны усны хүрэлцээ сайжирна. Хамгийн гол нь эргэж нөхөн сэргэдэггүй гүний усыг уул уурхайд ашиглахаа болих юм” хэмээн онцоллоо.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Өмнөговь аймгийн Ханбогд сум 2025 оноос хотын статустай болох эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг нэр дэвшигчид тодотгож байв.

УИХ-ын сонгуулийн Vll тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан “Ашигт малтмал, уул уурхайгаа дагасан энэ бүс нутгаа хот болгон хөгжүүлж, говийн бүсэд амьдарч байгаа олон залуусаа ажлын байртай болгох, залуучууд орон нутагтаа тав тухтай амьдрах, үр хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ авах энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Ханбогдыг хот болгох эрх зүйн шинэчлэлийг хийж өгсөн” гэв.

Монгол Ардын намаас дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсийн түвшинд мега төслүүдийг хэрэгжүүлэх ач холбогдолтой, тогтвортой хөгжил рүү чиглэсэн томоохон бодлогын өөрчлөлт гэдгийг нэр дэвшигчид онцоллоо. МАН-аас говийн бүсэд нэр дэвшиж байгаа  нэр дэвшигчийг багаар нь дэмжинэ гэж говь нутгийн иргэд хэлж байв.

МАН-аас нэр дэвшигч Т.Энхтүвшин “Говийн бүсэд экспорт, импорт аль аль нь байна. Уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Баяжуулах, боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Хангай болон баруун аймгийн олон иргэд ажиллаж, амьдарч байна. Бүсээр хөгжихөд бидэнд юу хэрэгтэй вэ. Өмнөговь аймаг жилдээ 8.0 их наяд төгрөг, Дорноговь аймаг жилдээ 1.0 их наяд төгрөг төсөвт өгч байна. Монгол Улсын төвлөрсөн төсвийн гуравны нэгийг зөвхөн говийн бүсээс бүрдүүлж байна. Тийм учраас бид улсын төсөвт төвлөрүүлж байгаа энэ их хэмжээний мөнгөний тодорхой хэсгийг говийн бүсдээ авч үлдэж, бүс нутгийнхаа дэд бүтцийн асуудал, иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан зарцуулах боломж бидэнд байна” хэмээв.

2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдаж Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдсэн. Үр дүнд нь манай улс экспортын 5 шинэ гарцтай болж, түүхэндээ анх удаа 70.0 сая тонн нүүрс экспортолжээ.

МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  МАН-ын мөрийн хөтөлбөрт Боомтын сэргэлтийн бодлого маш тодорхой туссан. Хөрш орнуудыг холбосон босоо, хөндлөн чиглэлийн төмөр замыг нэмэгдүүлж, нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ. Говийн бүс нь таван том боомттой. Цаашид боомтын хүчин чадал, тоог нэмэгдүүлж зөвхөн нүүрс зөөдөг биш, байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг дэмжсэн боомт болгон хөгжүүлнэ” хэмээн онцолсон.

Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн дөрвөн боомт 7.500 км хатуу хучилттай авто замаар холбогдож “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын ажил дууссан билээ. Одоо 21 аймгийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын бүтээн байгуулалт явагдаж байна. 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Огноо:

,

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ  30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ үнэн байх, үнэнч үлдэхийг уриалж, авлигачдад үгүй гэж хэлэхийн тулд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг хүслээ. Тэрбээр “С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм. Ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотлох хэрэгтэй” гэлээ.  

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр  тойрогт Монгол Ардын намаас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Г.Ганболд, А.Цогцэцэг, Б.Даваадалай нар нэр дэвшиж байна. Өнгөрсөн 30 жилд бий болсон бүлэглэл, хулгайтай тэмцэхийн тулд энэ нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалсан юм.

1072 хувьцааг амилуулж, ногдол ашиг хүртээж, Үндэсний баялгийн сан байгуулж, байгалийн баялгаасаа иргэн бүр өгөөж хүртэх боломж бүрдүүлснийг Баянхонгорчууд талархан хүлээн авч байв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн 5Ш ажиллагаа, тусгай сангуудын “хулгай”, гадаад өрүүдийг дарж, эдийн засаг өсөлттэй гарсныг сайшааж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, хүн бүрт тэгш боломж олгосон нийгмийг цогцлооход хүч нэмэхээ илэрхийлж байлаа.

Тус аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 717.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, дэд бүтэц, нийгэм, соёлын нийт 17 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14-ийнх нь хөрөнгө оруулалтыг бүрэн шийджээ. Аймгийн хэмжээнд 22 сургууль, 8 дотуур байр, 16 цэцэрлэг, 9 сумын Эрүүл мэндийн төв, 15 соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн шинээр баригдсан инженерийн шугам сүлжээ болон цахилгаан эрчим хүчний чиглэлээр нийт 12 төрлийн инженерийн шугам сүлжээ болон дэд станцын  өргөтөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн Өлзийт, Эрдэнэцогт сум хүрэх  54.18 км хатуу хучилттай авто замын тендер зарлаад байна.

Ирэх дөрвөн жилд Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэжинст, Баянцагаан сумын нутгаар дамжуулан 223 км төмөр зам барихаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн Баянхонгор аймгийн төвд дулааны станц барьж, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн хангайн сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлэх юм.

Иргэд сонгогчид чадварлаг, мэдлэг туршлагатай улстөрч, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн хангайн бүсийн есөн нэр дэвшигчийг багаар нь дэмжихээ илэрхийлж, хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах, бизнес эрхлэх боломжийг нээж, дэмжихэд чиглэсэн бодлого түлхүү хэрэгжүүлэхийг захьлаа. Ингэж байж Хөдөөгийн сэргэлтийн бодлого бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байна гэв.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм13 цаг 55 минут

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас...

Улстөр нийгэм14 цаг 51 минут

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Улстөр нийгэм14 цаг 53 минут

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Шударга мэдээ17 цаг 50 минут

Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

Цаг үе17 цаг 55 минут

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн хамгийн өндөр эрсдэлтэй б...

Улстөр нийгэм17 цаг 57 минут

Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн даргыг хүлээн авч уулзл...

Цаг үе17 цаг 59 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

Улстөр нийгэм18 цаг 3 минут

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс ...

Улстөр нийгэм18 цаг 5 минут

Ерөнхий сайдыг багаар нь дугуйлж, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ хийнэ гэв

Улстөр нийгэм18 цаг 9 минут

“Морьтой Аравт” багийнхан Ховд, Завхан, Увс, Говь-Алтай ...

Санал болгох