Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Байнгын болон түр хороо хуралдана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2024.04.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·    Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

·   Боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

·   2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл 

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/

·       Түр хорооны тогтоолын төсөл /хаалттай/

14.00

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо

·    Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·  “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·       Үндэсний аудитын газрын тайлан /хаалттай/

14.30

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох