Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хадгаламжийг хэвшил болгоод Эко орон сууцтай болоорой

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “Улаанбаатар хот доторх төвлөрлийг бууруулах,  гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулах” зорилтыг тусгасан байдаг билээ. Тэгвэл Төрийн банк “Иргэдийн худалдан авах чадварт тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч компанитай хамтран харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  

Дээрх ажлын хүрээнд Төрийн банкнаас эко орон сууцны төсөл хэрэгжүүлэгч “Домогт түмэн” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэлээ. Ингэснээр Төрийн банкны харилцагчид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ шийдлийг нэвтрүүлэгч “Хайбрид хаус”, “Өнө мөнх хөгжил констракшн”, “Домогт түмэн” компаниас  сонголтоо хийн хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Гадаадад ажиллаж амьдарч буй Монгол иргэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авахыг хүсвэл Төрийн банкны багц бүтээгдэхүүнд хамрагдаж урьдчилгаа төлбөрөө хадгаламжид хуримтлуулж бүрдүүлбэл банкны зээлд хамрагдах боломжтой юм. Мөн “Домогт түмэн” компанийн орон сууцыг зах зээлд борлуулж буй үнээс 5 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.statebank.mn/product/1258 болон 1800-1881 дугаараас авах боломжтой. 

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох