Цаг үе
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуургатай байна
Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Тухайлбал, маргааш буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө 44 хэм хүрч хүйтрэхээр байна.
Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Цаг үе2021/10/08
Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье
-
Цаг үе2022/11/25
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2022/06/10
“Мөрөөдлөө хадгалъя - 2” хадгаламжийн аяны 6 дахь 14 хоногийн урамшу...
-
Улстөр нийгэм2022/01/25
Төсвийн орлогын урьд оны дутуу төлөлтийг барагдуулахыг үүрэг болгов
Сэтгэгдэл