Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүүдийг өргөн барилаа

Огноо:

,

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулиудад өөрчлөлт орсноор:

-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;

-Монгол Улсын хэмжээнд  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;

-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;

-хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;

-мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.

Хуулиудын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх ажээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Архангай аймагт шатахуун ачсан автомашин осолдож, 2 хүн нас баржээ

Огноо:

,

2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны автомашин  осолдож, шатжээ. Ослын газарт Архангай аймгийн Онцгой байдлын алба ажиллаж, галыг унтраасан байна. Мөн их хэмжээний шатахуун асгарсан тул замын хөдөлгөөнийг хаахад хүрчээ.

Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгдсэн байна. Түлэгдсэн иргэдийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэжээ. Ослын үеэр гарсан галд  таван автомашин, нэг мотоциль өртсөн юм байна. Хэргийн газарт аслын нөхцөл шалтгааныг тогтоохоор тус аймгийн Цагдаа, Онцгой албаныхан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тусгай үүргийн онгоц газардлаа

Огноо:

,

Сөүл-Улаанбаатар чиглэлийн эхний тусгай үүргийн транзит онгоц 2020 оны 7 дугаар сарын 15-ны 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд  21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр батлагдлаа

Огноо:

,

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа.

Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох