Цаг үе
Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж, судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан ээлжит хуралдаан болж, хуралдааныг Гамшиг судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан удирдан зохион байгууллаа.
Тус хуралдаанаар докторант Г.Батгэрэлийн “Гамшгаас хамгаалахад сайн дурынхны үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх боломж”, докторант С.Байгалмаагийн “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, санал зөвлөмж өгч, дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Мөн Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Улстөр нийгэм2022/05/10
Г.Занданшатар: Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэ...
-
Үзэл бодол2022/09/21
Н.Учрал: “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ
-
Урлаг спорт2023/08/01
Сая долларын орлоготой Ssunbiki SUNSEA брэндийн нүүр царай болжээ
-
Цаг үе2021/02/05
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Сэтгэгдэл