Цаг үе
RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна
RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байгаа тул жолооч та бүхэн өөрт ойр цэг дээрээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай. Ухаалаг систем RFID-ийг суурилуулснаар Улаанбаатарын авто зам дээрх 2.8 сая зорчилт хөдөлгөөнийг зохицуулах боломжтой.
Мөн авто зам дээрх зөрчил эрс багасч, зохиомлоор үүсдэг түгжрэлийг 20 хувь бууруулах боломжтой. Жолооч хөдөлгөөнд соёлтой оролцохоос гадна замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох нөхцөл бүрдэнэ гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Цаг үе2022/10/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/10/01
С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжру...
-
Цаг үе2020/07/31
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Улстөр нийгэм2023/03/13
УИХ-ын дарга Г.Занданшатар засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлаарх Аж...
Сэтгэгдэл