Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Огноо:

,

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн  шилдгүүд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.

Уран бүтээлчдийн ангилалд:

  • Голомт банкны график дизайнер Ц.Тамир – “Жангар”,
  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Э.Анхбаяр – “Чингис хааны өчил”,
  • Төгс Баясгалант буян дэлгэрүүлэгч хийдийн гэвш С.Буянхүү – “Манзушир бурхны сахиусан хүрд”,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэгийн нийгэмлэг”-ийн гишүүн Мэргэнбат – “Өлзийт сүлдэн үг минь”,
  • БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч, МУБИС-ийн магистрант Уулын Самтан -“Эр хоёр загал”,
  • Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Миний монгол бичиг”,

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ангилалд:

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн – “Үүлэн зардас”,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Л.Ууганжаргал – “Цаасан шувуу” сургаал,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Мөнхдалай – “Чингис хааны билиг сургаал”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Томужин” алтернатив сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Х.Амаржаргал – “Эртний сайхан”, 

Оюутнуудын ангилалд:

  • МУИС-ийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн I ангийн оюутан Ч.Өнөрзаяа – “Гэсэрийн тууж”
  • ШУТИС-ийн оюутан Б.Хандсүрэн – “Тусгаар тогтнол”
  • МУИС-ийн III ангийн оюутан Б.Хүслэн-Эрдэнэ – “Дэлхийн нийслэл Хархорум”,
  • МУИС-ийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөр”-ийн I ангийн оюутан  Ү.Энхжин – “Саран хөхөөний тууж”,
  • ШУТИС-ийн оюутан Т.Дөлгөөн, Б.Бадамхорол, А.Халиун, Е.Энхжин – “Цогтын хадны бичиг”,

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Цолмон – “Оюун түлхүүр”,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн сурагч Т.Цэрэнням – “Хуучин хүү”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Тамгагүй төр”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 79 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Цэрэн-Очир – “Оюун түлхүүр”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ – “Мөнх тэнгэрийн бичиг”,

8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Томужин” алтернатив сургуулийн 8 дугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш – “Бурхан багшийн сургаал”,
  • Увс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Заяа – “Чингис хааны сургаал”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Гурван тамир” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ө.Совьдхүү – “Гэсэр тууж”,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Эмүжин – “Жамухын өчил”,
  • Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Н.Ананд – “Оюун түлхүүр” бүтээлээрээ эхний гурав болон тусгай байр эзэлжээ. 

Үзэсгэлэнд манай улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч, уран бичээч багш, оюутан, сурагчид 300 гаруй бүтээлээ ирүүлжээ. Энэ жил оюутны ангиллыг шинээр нэмсэн байна.

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан  таниулдаг юм.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Соёл, урлагийн газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” үндэсний музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, МУИС, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгууллаа. “Мөнх тэнгэрийн бичиг-2023” үзэсгэлэнг “Чингис хаан” музей нийтэд толилуулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө

Огноо:

,

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг бөгөөд шинэчлэгдсэн загвар нь ашиглахад хялбар, найдвартай байдлаараа онцлог юм. Мөн шалгалтын явцад инженерүүд унтраасан мэдрэгчүүдийг асааж, ажиллагааг нь шалган, дахин холбож өгөв. Угаарын хий илрэх үед төхөөрөмж тодорхой хугацаанд дуугарч, агаар сэлгэхэд автоматаар унтардаг байна. Хэрэв удаан дуугарвал угаар бүрэн арилаагүй гэсэн дохио болдог гэв.

Иргэдийн зүгээс өмнө нь ашиглаж байсан угаарын хийн мэдрэгчийн зай хурдан дуусдаг, цахилгаанд залгадаг нь төвөгтэй байсан бол шинэчилсэн загвар өмнөх шигээ хүндрэлгүй болсон талаар хэллээ. Түүнчлэн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг туршиж, цаас шатааж мэдрэгчийн дохиоллыг ажиллуулав. Энэ үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн айлтай холбогдон агаар сэлгэх, гэрт байгаа хүмүүсийг гадаа гаргах, мөн мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах талаар дахин зөвлөгөө өгсөн юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

2025 оны 11-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна

Огноо:

,

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “КОП17 хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна. Хурал дууссаны дараа хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж болон үлдэх юм” гэв.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог энэ оны  хоёрдугаар сард байгуулсан. Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд аливаа шийдвэрийг цаг тухай бүрт хурдан шуурхай гаргаж, олон улсын энэхүү томоохон хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө нийслэлтэй хамтран ажиллана” гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох