Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Мөнхзулыг томиллоо

Огноо:

,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу сул орон тоо гарсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалтад оролцсон Л.Мөнхзулыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 430 дугаар тогтоолоор томилохыг санал болгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг танилцуулан хүлээлцүүлэн өглөө.
 
Ажил хүлээлцэх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Нийгмийн даатгалын багц хуулийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудыг чадавхжуулах, багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан үүргээ хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд шуурхай гүйцэтгэж ажиллахыг зөвлөлөө.
 
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. 

2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.

Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.

Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.

Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ

Огноо:

,

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 2 минут

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ...

Улстөр нийгэм4 цаг 5 минут

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг&r...

Цаг үе4 цаг 8 минут

Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана

Урлаг спорт4 цаг 13 минут

“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүрт...

Шударга мэдээ4 цаг 17 минут

Хүн хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг шуурхай эрэн сурвал...

Цаг үе4 цаг 21 минут

“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан ...

Цаг үе4 цаг 24 минут

Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэр...

Цаг үе4 цаг 34 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг үе4 цаг 41 минут

Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Цаг үе4 цаг 45 минут

Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын Далайн институт хооронд санамж...

Санал болгох