Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.

Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгов.

2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Долоодугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо:

,

Монголбанк 2020 оны 7 дугаар сард 2.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 13 тн үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81,7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44  төгрөг байлаа.

 

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нэгдүгээр ангид элсэн суралцахаар 10 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Огноо:

,

2020 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийг энэ жил нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 1/3 буюу 10 мянга гаруй нь цахимаар бүртгүүлээд байна.

Цахимаар бүртгүүлэхдээ ажлын өдөр 08.30-17.30 цагийн хооронд www.elselt@edu.mn, www.parent.edu.mn хаягаар бүртгүүлнэ. Бүртгэлтэй Холбоотой мэдээллийг 7577-8080 утсаар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дорноговь аймгийн Шуурхай штаб хуралдаж байна

Огноо:

,

Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлууд болон Улсын Онцгой комиссын 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 206 иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Дорноговь Онцгой Байдлын Газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох