Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган-2023" Бээжинд болно

Огноо:

,

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь 1949 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй өнөөдөр Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна.

Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэл төслийн 80 орчим хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Цар тахлаас хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжийг бий болгож байна.

Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, БНХАУ-ын барилгын материалын Тэргүүлэгч “Orient Sunder Window” Групп болон “Барилга МН” хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 7-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно. Тус чуулганд оролцогч талууд санал бодлоо солилцох, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Чуулганы үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал” - ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллах болно. Мөн Монгол Улсаас цөөн тооны аж ахуй нэгжид чуулганы тайзнаа төслийн танилцуулга илтгэл тавих боломжоор хангаж байна.

Эх сурвалж: БХБЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Огноо:

,

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор долдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаах болжээ. Тиймээс тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах юм. Үүнд,

  • М:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
  • Ч:37 "Улаанхуаран – 4 хороолол"
  • Ч:50 "Улаанхуаран – ТЭЦ3"
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр
  • Ч:66 "Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол"
  • Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай
  • ШҮ:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:157 "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:57Б "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:29Б "Зүүн 4 зам – Сансар – Вокзал"
  • Ч:48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:48А "Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:61 "Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-ТЭЦ3"
  • Ч:72 "Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай" /дунд овор/
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3
  • Ч:28 "СЭЛХ – 7 БУУДАЛ – АРД КИНО ТЕАТР"
  • Ч:53 "Яармаг – МУБИС "
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:2 "Шархад – МУБИС – 3,4 -р хороолол"
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох