Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банк: 30 мянган мод тарьж ургуулжээ

Огноо:

,

Төрийн банк нь 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг эхлүүлэн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9-н дүүрэгт нийт 33 нэр төрлийн 30.000 гаруй мод суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлсээр ирсэн.

Төрийн банкнаас “Ажилтан бүр нэг мод” зорилтот аянаа энэ долоо хоногт орон даяар эхлүүлэн төв оффисын ажилчдын төлөөлөл нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д гурван төрлийн модны суулгацыг суулгажээ.

Энэ үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэн орж жил бүрийн хавар, намарт мод тарин Улаанбаатар хотын хэмжээнд Бумбатын булаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Богд ууланд өөрсдийн төгөлтэй болж 30.000 гаруй суулгацыг суулгасан. Мод тарих, суулгац суулгах нь чухал боловч уг ажлыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж өөрсдийн суулгац төглийг арчлах нь нэн чухал хэмээн үзэж байгаагаа онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга тэдгээрийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байна. Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн  холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэхээс эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтод үйл ажиллагаагаа нийцүүлэн, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн ба тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг онцгойлон анхаарч, банканд “Тогтвортой хөгжлийн хороо” болон “Тогтвортой хөгжлийн алба”-г шинээр байгуулж, энэхүү үйл ажиллагааг банкны бүхий л түвшинд хэрэгжүүлэх ажиллаж байна. Тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүний багцыг нэмэгдүүлэн ажилласаар байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд зам, талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна.

Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг.

Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.

Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг.

Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна.

Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

3, 4 хорооллын авто замыг хааж, засварлана

Огноо:

,

Баянгол дүүргийн 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хийж гүйцэтгэнэ.
 
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох