Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

Огноо:

,

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн В767 агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэхээр 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 20:30 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрлөө.

Манай улс 2002 оноос хойш Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гадаадын агаарын тээвэрлэгчээр энхийг сахиулагчдыг зорьсон газарт нь тээвэрлэн хүргүүлдэг байсан бол энэ оноос эхлэн МИАТ ТӨХК-ийг сонгож үйлчлүүлж эхэллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, МИАТ ТӨХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү МИАТ ТӨХК энхийг сахиулагчдаа ажиллагааны газарт нь хүргэх тээвэрлэлтийг гүйцэтгэхээр болсон юм.

Энхийг сахиулагчдыг тээвэрлэх ажиллагааг гүйцэтгэх авиакомпани нь аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангасан байх ёстой бөгөөд МИАТ ТӨХК Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны /IATA/ Аюулгүй ажиллагааны аудит шалгалтад /IOSA/ 9 удаа 90-ээс дээш хувийн амжилттай шалгуулж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангасан агаарын тээвэрлэгч гэдгээ олон улсад баталгаажуулсан билээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ

Огноо:

,

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох