Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00-17.30

334 тоот

4

Эдийн засгийн байнгын хороо

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

6

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага, холбогдох албан тушаалтантай хийх уулзалт

14.00

Цагдаагийн Ерөнхий газар

7

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана

14.00

Төв цэвэрлэх байгууламж

ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонсох

·      “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

09.00

“Үндсэн хууль”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Хууль зүйн байнгын хороо

·      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·      Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал

16.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг дэмжиж байна

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэдтэй Монгол Ардын намаас нэр дэвшигчид ДХИС-ийн хашаанд ашиглалтад орсон шинэхэн хөл бөмбөгийн талбайд уулзлаа.

Гурван хорооны 1500 гаруй хүн цугларсан энэхүү уулзалтад УИХ-ын наймдугаар тойрогт Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар оролцож, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Тус хороодод гэр хорооллын дахин төлөвлөлт ихээр хэрэгжиж буй. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” реформыг иргэдэд дэмжиж буйгаа илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулж, зүүн бүсийн хороодыг төвийн шугамд холбох боломж бүрдүүлснийг онцолж байна.

Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тийм ч учраас дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна. Мөн салбар бүрийн төлөөлөл болж, тулгамдсан асуудалд шийдэл, гарц олж, амласнаа хэрэгжүүлсэн нэр дэвшигчийг эхэлсэн ажлаа дуусгахыг иргэд үүрэг болгож байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Огноо:

,

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн Vll тойрог буюу говийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшигчид Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Говийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Ө.Золбаяр “Говь нутагтаа, байгаль эх дэлхийдээ өгөх сэтгэлээр хандах цаг болсон. Тийм учраас МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Хэрлэн Тоонот, “Орхон Онги” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ төсөл хэрэгжсэнээр нэгдүгээрт, Говийн бүсийн бэлчээрийг усжуулна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйд хэрэглэнэ. Гуравдугаарт, ундны усны хүрэлцээ сайжирна. Хамгийн гол нь эргэж нөхөн сэргэдэггүй гүний усыг уул уурхайд ашиглахаа болих юм” хэмээн онцоллоо.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Өмнөговь аймгийн Ханбогд сум 2025 оноос хотын статустай болох эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг нэр дэвшигчид тодотгож байв.

УИХ-ын сонгуулийн Vll тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан “Ашигт малтмал, уул уурхайгаа дагасан энэ бүс нутгаа хот болгон хөгжүүлж, говийн бүсэд амьдарч байгаа олон залуусаа ажлын байртай болгох, залуучууд орон нутагтаа тав тухтай амьдрах, үр хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ авах энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Ханбогдыг хот болгох эрх зүйн шинэчлэлийг хийж өгсөн” гэв.

Монгол Ардын намаас дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсийн түвшинд мега төслүүдийг хэрэгжүүлэх ач холбогдолтой, тогтвортой хөгжил рүү чиглэсэн томоохон бодлогын өөрчлөлт гэдгийг нэр дэвшигчид онцоллоо. МАН-аас говийн бүсэд нэр дэвшиж байгаа  нэр дэвшигчийг багаар нь дэмжинэ гэж говь нутгийн иргэд хэлж байв.

МАН-аас нэр дэвшигч Т.Энхтүвшин “Говийн бүсэд экспорт, импорт аль аль нь байна. Уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Баяжуулах, боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Хангай болон баруун аймгийн олон иргэд ажиллаж, амьдарч байна. Бүсээр хөгжихөд бидэнд юу хэрэгтэй вэ. Өмнөговь аймаг жилдээ 8.0 их наяд төгрөг, Дорноговь аймаг жилдээ 1.0 их наяд төгрөг төсөвт өгч байна. Монгол Улсын төвлөрсөн төсвийн гуравны нэгийг зөвхөн говийн бүсээс бүрдүүлж байна. Тийм учраас бид улсын төсөвт төвлөрүүлж байгаа энэ их хэмжээний мөнгөний тодорхой хэсгийг говийн бүсдээ авч үлдэж, бүс нутгийнхаа дэд бүтцийн асуудал, иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан зарцуулах боломж бидэнд байна” хэмээв.

2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдаж Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдсэн. Үр дүнд нь манай улс экспортын 5 шинэ гарцтай болж, түүхэндээ анх удаа 70.0 сая тонн нүүрс экспортолжээ.

МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  МАН-ын мөрийн хөтөлбөрт Боомтын сэргэлтийн бодлого маш тодорхой туссан. Хөрш орнуудыг холбосон босоо, хөндлөн чиглэлийн төмөр замыг нэмэгдүүлж, нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ. Говийн бүс нь таван том боомттой. Цаашид боомтын хүчин чадал, тоог нэмэгдүүлж зөвхөн нүүрс зөөдөг биш, байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг дэмжсэн боомт болгон хөгжүүлнэ” хэмээн онцолсон.

Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн дөрвөн боомт 7.500 км хатуу хучилттай авто замаар холбогдож “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын ажил дууссан билээ. Одоо 21 аймгийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын бүтээн байгуулалт явагдаж байна. 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Огноо:

,

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ  30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ үнэн байх, үнэнч үлдэхийг уриалж, авлигачдад үгүй гэж хэлэхийн тулд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг хүслээ. Тэрбээр “С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм. Ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотлох хэрэгтэй” гэлээ.  

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр  тойрогт Монгол Ардын намаас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Г.Ганболд, А.Цогцэцэг, Б.Даваадалай нар нэр дэвшиж байна. Өнгөрсөн 30 жилд бий болсон бүлэглэл, хулгайтай тэмцэхийн тулд энэ нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалсан юм.

1072 хувьцааг амилуулж, ногдол ашиг хүртээж, Үндэсний баялгийн сан байгуулж, байгалийн баялгаасаа иргэн бүр өгөөж хүртэх боломж бүрдүүлснийг Баянхонгорчууд талархан хүлээн авч байв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн 5Ш ажиллагаа, тусгай сангуудын “хулгай”, гадаад өрүүдийг дарж, эдийн засаг өсөлттэй гарсныг сайшааж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, хүн бүрт тэгш боломж олгосон нийгмийг цогцлооход хүч нэмэхээ илэрхийлж байлаа.

Тус аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 717.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, дэд бүтэц, нийгэм, соёлын нийт 17 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14-ийнх нь хөрөнгө оруулалтыг бүрэн шийджээ. Аймгийн хэмжээнд 22 сургууль, 8 дотуур байр, 16 цэцэрлэг, 9 сумын Эрүүл мэндийн төв, 15 соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн шинээр баригдсан инженерийн шугам сүлжээ болон цахилгаан эрчим хүчний чиглэлээр нийт 12 төрлийн инженерийн шугам сүлжээ болон дэд станцын  өргөтөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн Өлзийт, Эрдэнэцогт сум хүрэх  54.18 км хатуу хучилттай авто замын тендер зарлаад байна.

Ирэх дөрвөн жилд Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэжинст, Баянцагаан сумын нутгаар дамжуулан 223 км төмөр зам барихаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн Баянхонгор аймгийн төвд дулааны станц барьж, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн хангайн сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлэх юм.

Иргэд сонгогчид чадварлаг, мэдлэг туршлагатай улстөрч, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн хангайн бүсийн есөн нэр дэвшигчийг багаар нь дэмжихээ илэрхийлж, хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах, бизнес эрхлэх боломжийг нээж, дэмжихэд чиглэсэн бодлого түлхүү хэрэгжүүлэхийг захьлаа. Ингэж байж Хөдөөгийн сэргэлтийн бодлого бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байна гэв.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм13 цаг 10 минут

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас...

Улстөр нийгэм14 цаг 6 минут

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Улстөр нийгэм14 цаг 8 минут

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Шударга мэдээ17 цаг 5 минут

Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

Цаг үе17 цаг 9 минут

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн хамгийн өндөр эрсдэлтэй б...

Улстөр нийгэм17 цаг 12 минут

Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн даргыг хүлээн авч уулзл...

Цаг үе17 цаг 14 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

Улстөр нийгэм17 цаг 17 минут

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс ...

Улстөр нийгэм17 цаг 20 минут

Ерөнхий сайдыг багаар нь дугуйлж, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ хийнэ гэв

Улстөр нийгэм17 цаг 23 минут

“Морьтой Аравт” багийнхан Ховд, Завхан, Увс, Говь-Алтай ...

Санал болгох