Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЦЕГ: Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ойрын өдрүүдэд газ дэлбэрсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй

Огноо:

,

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ойрын өдрүүдэд газ дэлбэрсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй.

Олон нийтийн цахим сүлжээнд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр, газ дэлбэрч тухайн үнэр нь Улаанбаатар хотод үнэртэж байгаа тухай олныг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байна.

Тус мэдээллийг тодруулахад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 35 минутад “Баллонтой газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай "Ш" компанийн төмрийн үйлдвэрт ажилтан "С" нь багажаар төмөр тастаж байхад газын баллоноос хий алдан дэлбэрч, амь хохирсон харамсалтай хэрэгт хөдөлмөр, аюулгүй байдлын журам зөрчигдсөн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой энэ оны аравдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудаас хамтран шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага ахуйн хий буюу газ ашиглах үед хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам, зааварчилгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөж хэвшихийг зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох