Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль, журмын дагуу цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/866 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Захирамжийн хүрээнд Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 1642 барилгын 720 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаа явуулж, мэдээллийг хүргүүлэхэд 29 иргэн, аж ахуйн нэгжээс хариу тайлбар ирүүллээ. Үүнийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж, есөн иргэн, аж ахуйн нэгжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, 1632 барилгын 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, цахим болон цаасан суурьтай мэдээллүүдийг дахин шинэчилж байна. Цаашид барилга, байгууламжийн зөвшөөрөл олгохдоо ногоон байгууламж, барилгын  харьцааг 60:40 байлгана хэмээв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох