Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 14. Бархасвадь гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд!

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний хурал боллоо

Огноо:

,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон зарласан. Уг өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд 12 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
 
Хуралд нийт 100 судалгааны өгүүлэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, салбар салбараа төлөөлсөн 7 шүүгчдийн онооны нийлбэрээр шагналт 4 байр шалгарууллаа.Үүнд:
 
I байранд: Нийслэлийн 186-р цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, хэл засалч Л.Лхагвасүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нар “Аутизмын хүрээний эмгэг /АХЭ/-тэй хүүхдүүдэд зураг солилцох харилцааны систем (PECS)-ийг ашигласан үр дүн”
 
II байранд: Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд О.Анужин, Н.Болортунгалаг, Э.Жаргал, С.Хишигжаргал нар “Сурагчдын бусдыг энэрэх чадвар болон академик чадвартаа итгэх итгэлд тэгш хамруулах боловсролын үзүүлэх нөлөөг судалсан нь”
 
III байранд: Түгээмэл хөгжил төвийн Я.Авирмэд ахлагчтай баг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрхийн талаарх мониторинг”
 
IV байранд: Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн магистрант Х.Батчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд тулгардаг саад бэрхшээл, асуудал, шийдэл” сэдвээр тавигдсан илтгэлүүд тус тус шалгарсан байна.
 
Тус эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг зохион байгуулахад дэмжиж ажилласан салбарын хамт олон, хамтран ажиллаж үнэтэй санал зөвлөмж өгсөн шүүгчдийн бүрэлдэхүүн, өгүүлэл ирүүлсэн зочин илтгэгчид болон амжилттай илтгэлээ хэлэлцүүлсэн, сонирхож сонссон нийт оролцогч та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УОК: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Огноо:

,

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох