Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн.

Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ энэ жилийн номын баяр хэд хэдэн онцлогтой болж буйг дурдав.  Улсын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол үндэсний номын баяр хүрээгээ тэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөл, шилдэг зохиолчид оролцдог болж, олон улсын номын баяр болж өргөжих алхмаа хийж байна. Энэ удаагийн номын баярт Хятадын нэрт зохиолч, орчин үеийн дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөгч Үй хуа оролцож байна.  “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номоороо уншигчдад танил болсон шилдэг зохиолчийг Монголдоо урьж авчирсан “Тагтаа паблишинг”,  “Нэпко” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье гэв.

Мөн тухайн жилд хамгийн шилдэг бүтээл туурвисан зохиолч, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уншигч, номын зүтгэлтнүүдэд Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цом, батламж гардуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн номын баярын дээд шагналаар залуу уншигч  Б.Алтанхуяг, дунд үеийн утга зохиолын шилдэг төлөөлөгч, үргэлжилсэн үгийн зохиолч Ц.Ганболд болон өдгөө 85 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч нар “Мэргэн ном”-ын эзнээр тодорсныг зарлан мэдэгдэхдээ таатай байна гэлээ.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, номын баярын асарт дэлхийн олон орны зохиолчдын бүтээл, англи ном нэг гол хэсэг нь болж байгааг дурдаад номын ертөнцөөс өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя хэмээн уриаллаа.

Түүнчлэн номын баярыг олон улсын шинжтэй арга хэмжээ болгохоор төлөвлөж, дэлхийн утга зохиолын бас нэгэн гарамгай төлөөлөгч, Японы зохиолч Мүраками Харүкиг Номын баяртаа оролцуулахаар урилга илгээснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дуулгалаа.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-т оролцогчид жил бүр өргөжиж байна. Тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн Үндсэн хуулийн боловсрол, Парламентын боловсрол, Цахим Парламент, Сонгогчдын боловсрол, Статистик, өгөгдлийн боловсрол зэрэг олон чиглэлээр Улсын Их Хурал болон холбогдох бусад байгууллагууд “Номын баяр”-т  оролцдог болоод байгаа юм. Тиймээс цаашдаа Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд энэ баярын үйл ажиллагааны нэг зорилгыг чиглүүлэхээр зорьж байгаа аж.

34 дэх удаагийн Үндэсний номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор ‘Номын нээлт”  “Ногоон зүлэг“ гэсэн хоёр тайзыг бий болгосноос гадна тус тусдаа хөтөлбөртэй байгаа аж.

Мөн номын баярт оролцож буй гадаадын зохиолчид, тодруулбал ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.

Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр”-ын 34 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг 2019 оноос эхлэн  Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн байдаг.

Номын баярын үйл ажиллагаанд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

1-2 насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо тус аймагт ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад нийгмийн төлөөллийг нэмэгдүүлсэн. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах; албан томилолтоор ажиллуулахыг хориглох; Хөдөлмөрийн гэрээний ажлын бүтэн бус цагаар ажиллуулах, гэрээсээ ажиллах, зайнаас ажиллах төрлүүд нь эмэгтэйчүүд ажил амьдралын хэмнэлээ зохистой зохицуулах боломжийг олгож байгааг хэллээ.

Мөн Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн:

  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
  • Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ гэсэн бодлого туссаныг намын дарга танилцууллаа.

Мөн эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн сонгуулийн онцлог, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Улс төрчид тойрогт, мэргэжлийн экспертүүд жагсаалтад нэр дэвшсэн.  Намын дарга, Ерөнхий сайд тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготойг онцоллоо. Зүүн бүс нутагтаа хамт нэр дэвшсэн эрхмүүдээ танилцуулж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжихийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баруун бүсэд нэр дэвшиж буй “Морьтой Аравт” багийнхан Ховдын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Ховд аймгийн баялаг бүтээгчидтэй уулзлаа. Баруун бүсийн II тойрог 10 мандаттай бөгөөд  Монгол Ардын намаас  Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн “Морьтой Аравт” багт С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Э.Болормаа, Ц.Цэрэнпунцаг, З.Мэндсайхан, Б.Заяабал, С.Энхболд нар нэр дэвшиж байгаа юм.  

Бүсчилсэн хөгжлийн реформоор Баруун бүс нутаг өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, бүсдээ үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох юм. Улаанбаатар хотоос 1000-1600 км-ийн цаана амьдарч буй иргэд заавал хот суурин газар руу шилжих амьдарч буй бүсдээ үйлдвэрлэл эрхлэх боломж олгох нь Монгол Ардын намаас дэвшүүлж буй Бүсчилсэн хөгжлийн реформын гол зорилго юм.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт бүс бүрд тохирсон татварын бодлого хэрэгжүүлж, аймаг бүр өөрсдийн онцлогтоо тулгуурлан бүсээрээ хөгжихөөр тусгасан. Бизнес эрхлэгчдийн зүгээс  энэхүү бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан  уулзалтын үеэр онцолж байлаа. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй хугацаандаа хувийн хэвшлийн гүйцэтгэж буй ажлуудыг төр хийхгүй байх, төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлуудыг гардан хийсэн. Цаашид ч энэ бодлого үргэлжилж, хувийн хэвшилд боломж олгох ажлууд тогтвортой хийгдэнэ гэдгийг онцолсон.

Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 2025 оны улсын төсөвт уг паркийн дэд бүтцийн ажлыг хийх хөрөнгө оруулалтыг тусгаж чадсан. Тус парк ашиглалтад орсноор Баруун бүсдээ хөнгөн үйлдвэрлэл хөгжиж, эцсийн бүтээгдэхүүн гарах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд байгуулагдаж буй малчдын хоршооноос анхан шатандаа боловсруулсан бүтээгдэхүүнүүд уг паркд нийлүүлэгдэж, байнгын тогтвортой ажиллана гэдгийг нэр дэвшигчид онцолж байна. 

Улсын Их Хурлын сонгуулийн II тойрог буюу Баруун бүсийн Говь-Алтай,  Ховд, Завхан, Увс аймаг 10 мандаттай бөгөөд Монгол Ардын намаас Д.Амарбаясгалан, С.Бямбцогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Э.Болормаа, Ц.Цэрэнпунцаг, З.Мэндсайхан, Б.Заяабал, С.Энхболд  нар нэр дэвшиж байгаа юм. Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн “Морьтой Аравт”  багийн баруун бүсэд хийж буй уулзалт үргэлжилсээр байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын ээлжит сонгуулийн Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа алслагдсан 11, 20, 33 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ. 

Баянзүрх дүүргийн 11, 20, 33 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт бол алслагдсан, малчин өрхүүдтэй. Гэвч хөгжлийг алс бус ойр байх зорилгыг дэвшүүлж өнгөрсөн хугацаанд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг Баянзүрх дүүрэгт шат шатандаа хэрэгжүүлснээр иргэдэд хөгжлийг ойртуулж чадсан.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт алслагдсан хороодын иргэд итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байлаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт хийсэн ажил, хэлсэн үгтэй нэр цэвэр дээрх нэр дэвшигчдийг Монгол Ардын намаас илгээсэн учраас эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгоно гэсэн юм.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм14 минутын өмнө

1-2 насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр э...

Улстөр нийгэм17 минутын өмнө

Баруун бүсэд нэр дэвшиж буй “Морьтой Аравт” багийнхан Хо...

Улстөр нийгэм21 минутын өмнө

Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэдтэй уулзлаа

Улстөр нийгэм23 минутын өмнө

Зүүн бүсийн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын явцын тайланг нийтэд ...

Улстөр нийгэм11 цаг 13 минут

Цэрэн “элийрэгч” Уянгыг гадаадынхны гар хөл гэж үзэж буй...

Улстөр нийгэм15 цаг 11 минут

Хан-Уул дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид МҮХАҮТ болон &ldqu...

Улстөр нийгэм15 цаг 16 минут

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн ...

Улстөр нийгэм15 цаг 20 минут

Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэдтэй уулзлаа

Цаг үе15 цаг 40 минут

Туул голын усны түвшин Лүн сум орчмоор 50 см нэмэгдэх хандлагатай ба...

Улстөр нийгэм16 цаг 23 минут

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яа...

Санал болгох